
Сүүлийн өдрүүдэд Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны Чиндао Шяншань 2018 дээд хэмжээний уулзалт Хятадын Чиндао хотноо болов. Уг уулзалт “Хөгжлийн чиг хандлагыг баримталж, хотын брэндийг бий болгох” сэдвээр зохион байгуулагдсан байна. Тус хуралд 59 орны 112 аялал жуулчлалын хот, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.
Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны хурлыг анх 2012 онд Бээжин хот санаачлан хийсэн байна. Анхны хурал 58 гишүүн байгууллагаас бүрдэж байсан бол энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад 12 байгууллага нэмэгдэж, холбооны гишүүн байгууллагын тоо 205-д хүрч, цэнхэр гаригийн таван тивийн 67 улс орныг хамрах болжээ. Түүнчлэн 2020 оны хурал Бээжин хотноо зохион байгуулагдах аж.
Бэлтгэсэн нь:С Уяхан


