Өвөр монгол ядуу амьдралтай 19167 оюутанд тусалжээ
2018-11-20 12:01:38 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ны Ардын явдлын танхимаас энэ сарын 18-нд хийсэн хэвлэлийн бага хурлаас энэ жил Өвөр монголын Засгийн газраас 2.0676 тэрбум юанийг ядуу амьдралтай 19167 оюутанд тусалж, 2018 оны их дээд сургуулийн ядуу амьдралтай оюутанд туслах ажлаа дуусгалаа хэмээн мэдээллээ.

Энэ жил Өвөр монголд ядуу амьдралтай оюутан нийт 19167 байх бөгөөд үүнд хамгийн дор түвшний амьдралын баталгаанд хамрагдсан оюутан 13802, ядуу амьдралтай 5202, өнчин оюутан 163 байгаа нь бүтэн өдрийн бакалаврын 9264 оюутан, бүтэн өдрийн коллежийн 9903 оюутныг хамарсан байна. Энэ жил нийтэлсэн “Өвөр монголын Боловсрол, Санхүү, Ардын явдлын тэнхим болон Ядуурлыг бууруулах албаны их дээд сургуулийн ядуу амьдралтай оюутанд туслах бодлогын тухай санал”-ын дагуу 2018 оны намрын шинэ хичээлийн жилээс эхлэн их дээд сургуулийн ядуу амьдралтай оюутанд туслах бодлогыг улам сайжруулж, тусламжийн мөнгийг хуваарилах механизм болон арга хэлбэрийг өөрчлөн сайжруулжээ. Их дээд сургуульд элсүүлсэн бөгөөд хот суурингийн амьдралын доод түвшний баталгаанд хамрагдсан айлын хүүхэд, ядуу амьдралтай айлын бүртгэлд орсон айлын хүүхэд, өнчин хүүхдэд нэг удаад 30-40 мянган юаний тусламжийн мөнгө өгдөг байсныг бакалаврт элсүүлсэн жилээс эхлэн жил бүр 10 мянган юаний тусламж өгөх бөгөөд нийт 40 мянган юаниас хэтрүүлэхгүй, тусгай мэргэжлийн коллежид элсүүлсэн хүүхдэд жил бүр 10 мянган юаниар тусалж, нийт 30 мянган юаниас хэтрүүлэхгүй байна гэжээ.

Энэхүү боловсролын тусгай тусламж нь ядуу амьдралтай айлын оюутнуудын сургуульд сурахад хүндрэлтэй байсан асуудлыг шийдвэрлэж, оюутан нэг бүрийн ар гэрийн амьдралаас хамаарч сургуульд бүртгүүлж чадахгүй болох асуудлыг шийдвэрлэж, оюутан хүмүүжүүлснээс амьдрал нь ядуу болсон айлын эдийн засгийн дарамтыг хөнгөлөхөд ихээхэн ач холбогдолтой юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123739973