Таван сарын нэгний амралтын хугацаанд иргэдийн зорчих шаардлагыг хангахын тулд энэ сарын 30-наас ирэх сарын 5-ныг хүртэл Хөх хот төмөр замын товчооноос зорчигчийн галт тэргийг нэмж гаргахаар болсон гэж Хөх хот төмөр замын товчооны групп ХХК-аас мэдээлэв.
Энэхүү хугацаанд Хөх хот-Жинин өмнө өртөөнийн хооронд K7924 дугаарт галт тэргийг нэмж гаргана. Галт тэрэг 14 цаг 20 минутад Хөх хотоос хөдөлж, 15 цаг 54 минутад Жинин өмнө өртөөд хүрнэ. Жинин өмнө өртөөнөөс K7923 дугаарт галт тэрэг 16 цагт 36 минутад хөдөлж, 18 цаг 15 минутад Хөх хотод ирнэ.
Хөх хот-Линьхэгийн чиглэлд K7925 дугаарт галт тэрэг нэмж гаргах юм. Уг галт тэрэг 13 цаг 21 минутад Хөх хотоос хөдөлж, 17 цаг 29 минутад Линьхэ өртөөнд хүрнэ. Нэмэлтээр гаргасан Линьхэ-Хөх хот чиглэлийн K7926 дугаарт галт тэрэг 18 цаг 26 минутад Линьхэ өртөөнөөс хөдөлж, 22 цаг 37 минутад Хөх хотод ирэх юм.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


