Оросын Камчаткын хойгийн зүүн хэсэгт 6.5 баллын газар хөдлөв
2018-11-15 11:01:24 Эх сурвалж: Сиьнхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Владивостокийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ү Ган\ ОХУ-ын Камчаткын хойгийн зүүн хэсэгт өнөөдөр 6.5 баллын газар хөдлөв гэж тус улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн геофизикийн судлах хүрээлэнгийн Камчатка дахь салбар хүрээлэнгээс мэдээлэв.

Газар хөдлөлтийн төв нь уг хойгийн зүүн хэсгийн далайн бүсэд төвлөрсөн ба газар хөдлөлтийн голомтын гүний хэмжээ нь 76.2 км байсан аж. Газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн хүн гараагүй, барилга байгууламж эвдрээгүй бөгөөд далайн давалгаа босоогүй. Гэхдээ Камчаткын хил дагуух бүс нутгаар доргилт илэрхий мэдрэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123717207