Синьхуа агентлагийн Шинэ Делигийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жян Лэй\ Энэтхэгийн Тамил Надугийн далайн эрэгт хар салхи босч үүний улмаас 45 хүн амиа алдав. Тухайн орны Засгийн газраас авран туслах ажлыг яаралтай гүйцэтгэж, 200 мянган иргэнийг 493 аюулгүйн төвд байршуулаад байна гэж “Энэтхэгийн цагт сонин” мэдээллээ.
Тамил Надугийн далайн эрэгт энэ сарын 16-нд хар салхи дэгдэж, мод үндсээрээ булгарч, олон газарт цахилгаан тасран, 80 мянган иргэний гэр байшин нурсан байна.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


