"Нэг бүс-Нэг зам" Хятадын анагаах ухааны зүү төөнүүрийг танилцуулах Их Британи дахь арга хэмжээ Кембрижийн их сургуульд энэ сарын 18-нд болов.
Хятад, Ирланд, Франц, Польш зэрэг 10 гаруй орны 200 орчим эрдэмтэн судлаачид оролцсон уг хурлаар Британи болон Хятад анагаах ухааны боловсрол, зүү төөнүүрийн өв уламжлал, зүү төөнүүрийн эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий ярилцсан байна.
“Хятадын гоо сайхан” Хятад анагаах ухааныг дэлхий нийтэд сурталчлах цуврал үйл ажиллагааны нэг болсны хувьд энэхүү арга хэмжээг Дэлхийн Зүү төөнүүрийн эрдэм шинжилгээний нийгэмлэг, БНХАУ-ын Хятад Анагаах ухааны шинжлэх ухааны академи, Үжөү түгээн дэлгэрүүлэх төвөөс хамтран зохион байгуулсан аж.
БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны биет бус соёлын өвийн газрын дарга Чэнь Түн хэлэхдээ, “Хүн төрөлхтний биет бус соёлын өв болох Хятад анагаах ухааны зүүн төөнүүр нь дэлхийн 100 гаруй улс болон орон нутгаар явах тутам өргөнөөр танигдан хүлээн зөвшөөрөгдөж, практик дээр хамтдаа хуваалцан, эдгээр улс орнуудын иргэд хүмүүнлэгийн солилцоо, зүрх сэтгэлийн гүүр, холбоос болсон байна. Кэмбрижийн Хотын Зөвлөлийн гишүүн Оскар Гилрест хэлэхдээ, “Кэмбрижийн иргэд зүү, төөнүүр болон Хятадын соёлд маш дуртай” гэжээ.
Дэлхийн Зүү төөнүүрийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн тэргүүн Лю Бао-Янь хэлэхдээ, “Нэг бүс-Нэг зам” дагуух улс орнуудад зүү төөнүүр нэгэнт иргэд хоорондын харилцааны чухал нэрийн хуудас болсон. Энэ удаагийн арга хэмжээгээр дамжин, Хятадын уламжлалт анагаах ухааны оюун ухаанаар орчин үеийн хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулахыг хүсч байна” гэжээ.
Мөн үеэр хятад анагаах ухааны зүү, төөнүүрийн биет бус соёлын өвийн үзэсгэлэн гаргаж, Хятад анагаахын зүү төөнүүрийн эрт үеийн түүх, оношилгоо эмчилгээний техник, судас барих, эрүүл мэндийн үйлчилгээ, орчин үеийн хөгжил зэргийг танилцуулан, үзэгчдэд Хятад анагаах ухаан болон зүү төөнүүрийн соёлын талаар бага бус ойлголтыг өгч чадсан юм.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


