Синьхуа агентлагийн Боготагийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Хэ Шант\ Колумби улсын Кука мужийн Сасы сууринд аадар бороо орсны улмаас өнөө өглөө уулын хөрс гулгаж 14 хүн амиа алдан, гурван иргэн гэмтжээ.
Үүний зэрэгцээ 20 хүн сураггүй болж, иргэдийн гэр байшин нурсан байна гэж тус улсын гамшгийн менежментын байгууллагаас мэдээлэв. Одоогоор гамшгийн газраас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд аврах албаныхан газар дээр нь ажиллаж байна.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


