Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сүнь Дин, Шюй Жяньмэй\ АНУ-ын Балтимор хотод өчигдөр буудлагын хэрэг гарсны улмаас 1 хүн амиа алдаж 6 хүн шархтсан байна.
Цагдаагийн газрынхан өчигдөр үдээс хойш 5 цаг орчимд дуудалга авчээ. Тус хотын буруун хэсгийн нэгэн гудамжинд буудлагын хэрэг гарсан бөгөөд тухайн үед хүмүүс яг гадаа хооллож байв гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлэв. Цагдаагийн талын мэдэгдснээр, сэжигтэн нь Африк гаралтай нэгэн эрэгтэй, хүмүүстэй ойртож очоод буудав, одоогоор гэмт хэрэг хийсэн зорилго нь тодорхойгүй байна.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


