Энэ сарын 29-нд Хятад, Оросын “Тэнгис дэх хамтын ажиллагаа-2019” цэргийн нэгдсэн сургуулилтын нээлтийн ёслол сургуулилтын нэгдсэн командлалын төвд болж, Хятадын талын ерөнхий найруулагч, Хятадын Тэнгисийн армийн дэд командлагч, адмирал Чю Яньпэн нэгдсэн сургуулилт эхэлснийг мэдэгдэв.
Хятад, Оросын тэнгис дэх нэгдсэн цэргийн сургуулилт 4-р сарын 29-нээс 5-р сарын 4-нийг хүртэл болох юм. Сургуулилт нь “Тэнгис дэх нэгдсэн хамгаалалтын үйл ажиллагаа” сэдвээр зохиогдож, эхний хоёр хоногт голдуу боомтын эрэгт өрнөх бөгөөд цэрэг дайны өрсөлдөөний солилцоо, хөлөг онгоцтой танилцах, соёл спортын солилцооны үйл ажиллагаа болно. 5-р сарын 1-нээс тэнгисийн бодит сургуулилтын шатанд шилжих юм.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


