Япон болон АНУ-ын төрийн тэргүүн нар худалдааны хэлэлцээрийн бодит асуудлууд дээр тохиролцоонд хүрч чадаагүй
2019-05-28 16:26:40 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жян Шаомэй/ Японы Ерөнхий сайд Шинзо Абе энэ сарын 27-нд Японд төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Токиогийн “Акасака” ордонд уулзалт хийв.

Энэ нь Шинзо Абе болон Дональд Трамп нарын 11 дэх удаагийн уулзалт болов. Гурван цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн дараа Шинзо Абе нэгдсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Рэйвагийн цаг үед орсон ч Япон улс нь АНУ-тай тогтоосон түншийн холбоогоо тэргүүн байранд тавина” гэж мэдэгджээ. Тэрээр Японы аж ахуйн нэгжүүд АНУ-ын эдийн засагт хувь нэмэр оруулж байгааг онцлоод, Япон АНУ-ын эдийн засаг эрчимтэй хөгжиж, улмаар хоёр тал богино хугацаанд худалдааны хэлэлцээрийн тохиролцоонд хүрэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Д.Трамп, “Олон жилийн турш Япон АНУ-ын хооронд маш том худалдааны тэгш бус байдал оршиж байна. Японтой хийж буй худалдааны алдагдлаа багасгаж, Япон руу хийх экспортын саад бэрхшээлүүдийг арилгахад АНУ-ын зорилго оршино. Япон АНУ-ын худалдааны хэлэлцээр нь хоёр оронд ашиг өгсөн эрх тэгш хэлэлцээр байх болно гэдэгт итгэлтэй байна. Үүний зэрэгцээ АНУ нь Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрт шинээр нэгдэн орохыг үгүйсгэж, хэрвээ АНУ уг хэлэлцээрт нэгдэн орвол автомашины үйлдвэрлэлд зайлшгүй хүндрэл тулгарах учраас АНУ энэхүү гэрээний заалтад хязгаарлагдахыг хүсэхгүй байна” гэжээ.

Уг уулзалтын үеэр хоёр тал “Их 20”-ын бүлгийн удирдагчдын Осака дахь дээд хэмжээний уулзалт зэрэг асуудлууд дээр санал солилцсон байна. Айлчлалын хүрээнд хоёр тал холбоотон болохоо баталгаажуулсан ч худалдааны хэлэлцээр дэх хоёр талын анхаарч буй гол асуудлууд дээр тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124552741