
Синьхуа агетлагийн Иерусалимын энэ сарын 29-ний цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэн Вэньшяь Лю Иншюй\ Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху "Хамгийн эцсийн хугцаан"-аас өмнө Засгийн газраа байгуулж чадаагүй учраас Израйлийн парламент 29-нд саналаа өгч, Нетаньяхугийн удирдсан Ликуд группын дурдсан парламентыг татан буулгах тухай саналыг баталж, дахин сонгууль хийхээр болов.
"Израиль бол бидний эх орон"-ы удирдагч Либермантай хийсэн хэлэлцээр нь үр дүнгүй болсноос Нетаньяхугийн засгийн газар байгуулагдаж чадаагүй. 29-нд, хоёр удаагийн санал өгөлтөөр саяхан байгуулагдсан Израилийн 21 дэх парламентыг татан буулгаж, энэ жилийн 9-р сарын 17-нд дахин сонгууль хийхээр болов.
Израиль 4-р сарын 9-нд 21-р парламентын сонгууль хийж, Ликуд групп шинэ парламентын хамгийн том нам болжээ. Нетаньяху шинэ засгийн газар байгуулах эрх мэдэлтэй байсан бөгөөд 5-р сарын 29 бол Нетаньяхугийн Засгийн газар байгуулах “Эцсийн хугацаа " юм.
Ликуд групп парламентад 36 суудалтай бөгөөд Нетаньяху засгийн газраа байгуулхад заавал бусад баруун жигүүрийн намуудтай эвсэл байгуулах хэрэгтэй.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


