Бээжингийн Өвлийн олимпын наадмын хотхон, спортын ордон зэрэг барилга 2021 онд ашиглалтад орно гэж энэ сарын 13-д Олимпын паркийн удирдах газраас мэдээллээ.
Эх сурвалжаас үзвэл, Бээжингийн Олимпын паркийн хашаанд байрлаж байгаа үндэсний спортын талбай, үндэсний бассейн төв, үндэсний спортын ордон, үндэсний хурлын төв зэрэг барилгыг засч сэлбэснээс гадна Өвлийн Олимпын наадмын хотхон, үндэсний тэшүүрийн ордныг нэмж байгуулсан нь мэдээж Бээжингийн Өвлийн олимпын наадмыг хүлээн авахад бүрэн бэлтгэл хийж байна гэжээ.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


