Хятадын гүүр барилга дэлхийн түвшнийг шинэчилсээр байна
2018-11-20 12:00:56 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрний нээлтийг өнгөрсөн сарын 23-нд зарлалаа.

Үдшийн туяа доорх Хонконг-Жүхай-Макаог холбосон том гүүр

Өнгөрсөн сарын 23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрний нээлтийг зарлалаа. Тэрээр онцлохдоо, Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр нь дэлхийн олон салбарын хамгийн дээд түвшний технологийг шинэчилж, улс орны уул тааралдвал зам тавьж, ус тааралдвал гүүр тавьдаг шаргуу тэмцлийн оюун ухааныг харуулж, Хятад улсын ерөнхийлсөн хүчин, инновацийн хүчнийг харуулж, дэлхийн тэргүүнийг үүдэн бүтээх үндэстний эрч зоригийг харуулж байна гэжээ.

Хятадын гүүр барилгын хөгжлийн түүхэнд аливаа нэгэн гүүрний дизайн болон бүтээн байгуулагчдад инноваци болон эр зориг байдаг. Дэлхийн өндөр түвшний технологийн хүрсэн гүүрнүүд нь хойно хойноосоо баригдсан бөгөөд Хятадыг гүүрний томоохон улсаас хүчирхэг улс болгон хөгжүүлсэн байна. Өнөөгийн байдлаар Хятадын авто замын гүүрний тоо нь нийт 800 мянгыг давсан бөгөөд төмөр замын гүүр 200 мянгыг давж, дэлхий дээр гүүрний барилгаар нэгдүгээрт жагсаж байна. Дэлхий дээр эхний аравт жагсаж тулгуурт гүүр, нуман гүүр, кабель гүүр, дүүжин гүүр зэргийн тоогоор Хятад улс дундаас дээшийг эзэлж байгаа бөгөөд Хятадын гүүр нь дэлхий дахинаа алдаршсан брэнд болжээ.

1997 онд байгуулагдсан Гуандүн мужийн Дүн Хүмэний гүүр

Гүүр барих гол арга барилыг эзэмшжээ

Алтан намрын 10 дугаар сард Лин Дин тэнгис хөх өнгөөр ялгарч, хятадын өмнөд тэнгис дагуу хотуудад гүнээ утга учиртай нэгэн өдөр байлаа.

10 дугаар сарын 24-ний өдрийн 9 цагт Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр албан ёсоор машин нэвтрүүллээ. Зургаан жилийн хугацаатай бэлтгэл ажил хийж, 9 жилийн хугацаанд баригдсан “Улсын томоохон барилга” нь албан ёсоор олон нийтийн амьдралд орж эхэллээ.

Энэ нь Хятадын гүүр барих түүхэнд баригдсан хугацаагаар хамгийн урт, хамгийн их хөрөнгө оруулалттай, бартаатай хамгийн хэцүү тэнгис дамнасан гүүр бөгөөд Английн "Guardian" сониноос “Дэлхийн долоон шинэ гайхамшгийн нэг” хэмээн үнэлжээ. Зарим хүмүүс зам барилгын салбар дахь “Эверест оргил” хэмээсэн байна.

Дэлхий дээр хэмжээгээр хамгийн хэцүү тэнгис дамнасан гүүрний хувьд аливаа яруу алдрын цаана тоо томшгүй хэцүү зовлон тулгарч байдаг.

Бүх урт нь 55 км бөгөөд дэлхий дээр тэнгис дамнасан хамгийн урт гүүр болно. Энэ гүүр 5.6 км туннелтэй бөгөөд дэлхий дээр тэнгисийн доорх хамгийн урт авто замын туннел билээ. Мөн болд хоолойг ашиглан барьсан арал зэрэг нь дэлхийн арван хэдэн тэргүүний тоног төхөөрөмж болон системийг буй болгож, 500 гаруй патентын эрхийг авч, тэнгисийн доогуур авто замын туннел тавих технологийн 10 гаруй хэцүү асуудлыг шийджээ.

Хятад улс нь гүүрний өлгий бөгөөд эртнээс “Гүүрний улс” хэмээх цолтой. Хятадын гүүр нь эртний үед тэргүүний түвшинд хүрсэн бөгөөд орчин үед мэргэжлийн талаар хөгжсөн улс орноос хоцорсон боловч Хятад улс байгуулагдсанаас хойш 60 хэдэн жилийн хугацаанд дэлхийн тэргүүний хэмжээнд хүрчээ. Өнөөгийн байдлаар Хятад улс мэргэжлийн түвшин өндөр, технологийн шаардлага өндөр авто зам, төмөр замын гүүрийг барьсан бөгөөд өөр өөр төрлийн гүүр барих бүтэц дизайн, гүүр барих, хамгаалах зэрэг технологийг эзэмшжээ.

2013 оны 7 дугаар сард барилга дуусч нэвтэрсэн Жяшин-Шаошин хүрэх гүүр нь Чяньтанжян мөрний дагуу байдаг бөгөөд мөрөн тэнгийн уулзвар дээр мөрний хэмжээ нь өргөн, урсгал нь түргэн, шороо ихтэй байдаг. Хятадын барилгачид олон талаас нь татсан кабель гүүрний бүтцийн систем болон шинэ материал зэрэг тоног төхөөрөмж болон технологийг ашиглан бүтээсэн байна. Энэ нь 2016 онд олон улсын гүүр барилгын их хурлын Густав Линдсал шагнал, 2016 оны олон улсын зам барилгын холбооны дэлхийн зам барилгын дизайны амжилтын шагналыг авч, дэлхийн дахинд танин мэдрэгдсэн байна.

“Хятадын гүүр нь түүхэн өв уламжлалтай бөгөөд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник технологийн хөгжлийн дагуу урагшилж, өөрчлөлт нээлтийн дараа хөгжлийн алтан цаг үед орж, ойрын жилүүдэд бүх талаар хөгжих шатанд оржээ” хэмээн Бээжингийн Зам харилцааны их сургуулийн Барилгын инженерийн сургуулийн урт гүүрийг барьж хамгаалах инженерийн судалгааны төвийн эрхлэгч Лэй Жюньчин хэлжээ.

2011 оны 1 дүгээр сард ашиглалтад орсон Наньжин Да Шэнгуаний Хөхмөрний том гүүр

“Гүүрний гэр бүл”-ийг хүчирхэгжүүлжээ

Кабель гүүрнээс дүүжин гүүр барих, төмөр замын гүүрнээс төмөр зам, авто зам хоёр хэрэглээний гүүр барих, гол мөрөн дамнасан гүүрээр тэнгис дамнасан гүүр барих зэрэг хөгжил нь Хятадын гүүрний барилгачдын тасралтгүй эрэн хайлт, өөрийн оюун ухаанаар бүтээсэн инновацийг буй болгож, Хятад улсын “Гүүрний гэр бүл” тасралтгүй хүчирхэгжиж, дэлхий дахинаа гайхагдсан хүрээ хэмжээ болон хурдаар дэлхийн тэргүүлэх хэмжээнд хүрчээ.

1991 онд Хятадын өөрийн бүтээсэн Шанхайн Наньпү гүүр нь ашиглалтад орсноор Хятадын 200 гаруй метртэй гол мөрөн дамнасан кабель гүүрнээс 423 метртэй нийлмэл цацрагт кабель гүүр барьсныг батлан харуулжээ. 1993 онд Шанхайн өөрөө бүтээн бий болгосон, тухайн үед дэлхий дээр дамнасан хэмжээгээр хамгийн их кабель гүүр болон Ян Пү гүүрийг барьж дууссан бөгөөд энэ нь дамнасан урт нь 602 метр, тухайн үед дэлхий дээр дамнасан хэмжээгээр хамгийн урт гүүр болж, Хятадын гүүр барилгын түүхэнд хөшөө болон сүндэрлэжээ. Тус хоёр кабель гүүр нь Хятадын гүүрний барилгачдын итгэлийг нэмэгдүүлсэн байна.

Үүний дараа нь Хятадын гүүр барилгачид дүүжин гүүр барих арга технологийг эзэмшихээр оролджээ. 1994 онд баригдсан 452 метр урттай Шаньтөү гармын гүүр нь Хятадын анхны дүүжин гүүр болно. Түүний дараа нь 1997 онд Гуандүн Хү Мэн их гүүрийг барьж дуусгажээ. Энэ гүүр нь Хятадын анхны хамгийн том дүүжин гүүр бөгөөд сундалсан хэмжээ нь 888 метрт хүрч, Хятадын “Нэгдүгээр дүүжин” хэмээн алдаршжээ. 1999 онд Хятадын мянган метрийг давсан дүүжин гүүр болох Жян Иний Хөхмөрний том гүүр ашиглалтад оржээ.

XXI зуунд орсны дараа Хятадын гүүр бүх талаар хөгжлийн шатанд гарч, дэлхийн зэрэглэлд хүрсэн том гүүрнүүд ар араасаа сүндэрлэн боссон байна. Мөрөн дамнасан, гол дамнасан гүүрний барилга нь гүүрний хөгжлийн гол нь болжээ.

2008 оны 6 дугаар сард ашиглалтад орсон Сүжөү-Наньтун чиглэлийн Хөхмөрний том гүүрний бүх урт нь 32.4 км бөгөөд мөрөн дамнасан хэмжээ нь 1088 метрт хүрч, тухайн үед дэлхий дээрх хамгийн том кабель гүүр болж, дэлхий дээрх олон тэмдэглэлийг шинэчилжээ.

2011 оны 1 дүгээр сард ашиглалтад орсон Наньжин Дашэнгуаний Хөхмөрний их гүүр нь дэлхий дээрх анхны зургаан шугамтай төмөр замын гүүр ба цагийн хурд нь 300 км-ээр төлөвлөж бүтээсэн бөгөөд Хятадын тухайн үеийн гүүр барилгын хамгийн дээд түвшний төлөөлөл болж, “Дэлхийн төмөр замын гүүр” хэмээгдэж, одоогоор дэлхийд даацаараа хамгийн их хурдын төмөр замын гүүр болжээ.

2011 оны 6 дугаар сард ашиглалтад орсон Даньян-Күньшань хүрэх гүүрний Бээжин-Шанхай хүрэх хурдын төмөр замын Жянсүгийн нутаг дахь хэсэг нь Даньянаас эхэлж, Чанжөү, Ү Ши, Сүжөүгээр дамжин Күньшань хүрч, бүх урт нь 164.851 км үргэлжилж байдаг. Энэ нь одоогоор дэлхийн Гиннесийн тэмдэглэлд бичигдсэн дэлхийн нэгдүгээр урт гүүр болох Америкийн Понтчартрад нуурын гүүрнээс 4 дахин урт, дэлхийн хамгийн урт хурдны төмөр замын гүүр болжээ.

2016 оны 12 дугаар сард ашиглалтад орсон Бэйпань мөрний гүүр нь Юньнань муж болон Гүйжөү мужийн Бэйпань их хавцлыг туулж, Юньнань мужийн Ханрүй хурдны замыг холбож байдаг. Тус гүүрний бүх урт нь 1341.4 метр, хамгийн өндөр нь 565 метрт хүрч, 200 давхар байшинтай адил өндөрт баригдаж, дэлхийн дээрх хамгийн өндөрт баригдсан гүүр болжээ. Үүнээс гадна авто замын барилгын төслийг хэрэгжүүлэхийн дагуу Хятад улс тэнгис дамнасан барилгын ажлыг эхлүүлжээ. Урьд өмнө Зүүн тэнгис, Ханжөү хойг, Жяожөү хойг болон Жөүшаны арал зэрэг тэнгис дамнасан 10 гаруй гүүрний төслийн ажлыг дуусгасан байна. 2011 оны 6 дугаар сард ашиглалтад орсон Чиндао хотын Жяожөү хойгийн тэнгис дамнасан том гүүрний бүх урт нь 36.48 км, өнөөгийн байдлаар дэлхийнд тэнгис дамнасан хэмжээгээр хамгийн урт гүүр болж, олон улсын гүүрний байгууллагаас Жорж Ричардсон шагналыг авч, энэ нь Хятадын гүүр барилгын төслийн салбарт авсан хамгийн дээд шагнал болжээ.

Гүйжөү, Юаньнань мужийн хил дээр байгаа Хан-Рүй хурдын замын Бэй Пань мөрний том гүүр

Дэлхийд тэргүүлэх гүүр барьсаар

Ойрын жилүүдэд Хятадын гүүрний барилгачид болон судлаачид төслийн практикийн суурин дээр олон улсын гүүрний технологийг ашиглан гүүрний бүтцийн дизайн, систем, цөм болох материал, барилгын ур чадвар, барилгын тоног төхөөрөмж зэрэгт шинэчлэлт хийж, дэлхийн шинжтэй мэргэжлийн хэцүү асуудлуудыг шийдвэрлэсэн Хятадын гүүрийг байгуулж, бас дэлхийн тэргүүний хэмжээнд хүрсэн гүүрийг байгуулж байна.

2014 оны 3 дугаар сард барилга эхлүүлсэн Шанхай-Жянсү мужийн Наньтун хүрэх Хөхмөрний том гүүр нь Шанхай-Наньтун хүрэх төмөр замын удирдлагын гол барилга бөгөөд дэлхий дээр дамнасан хэмжээгээр хамгийн урт болох 1092 метр авто зам, төмөр замын кабель гүүр билээ. Мөн дэлхий дээрх мянган метрийг давсан дамналтын хэмжээтэй авто зам болон төмөр замын анхны гүүр болно. Тус гүүрний бүх урт нь 11072 метр , туслах сувгийн гүүрний гол сувгийн зай нь 336 метр юм.

Барилгын хугацаанд байгаа Фүжөү-Пинтань хүрэх төмөр замын Пинтань далайн хоолойн авто зам болон төмөр замын тэнгис дамнасан гүүр нь Хятадын анхны авто зам, төмөр замын тэнгис дамнасан гүүр бөгөөд барилга дууссаны дараа дэлхий дээрх тэнгис дамнасан хэмжээгээр хамгийн урт авто зам, төмөр зам хоёр хэрэглээний гүүр.

Дэлхий дээр хамгийн хэцүү, хэмжээгээрээ хамгийн их, түүхэн тэмдэглэлийг шинэчилсэн гүүрний ихэнх хэсэг нь Хятадад байгаа гүүр юм. Өнөөгийн байдлаар дэлхий дээр хамгийн өндөр арван гүүрний найм нь Хятадад байдаг. 2020 оноос өмнө барилга дуусах дэлхийн хамгийн өндөр 10 төмөр замын гүүрний 9 нь Хятадад байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятад улс Хөхмөрний дээр зэрэг 11 гүүр барьж, үүний дундаас 4 гүүр нь дэлхийн гүүрний мөрөн дамнасан хэмжээний түүхэн тэмдэглэлийг шинэчилжээ.

Лэй Жюньчин хэлэхдээ, дотоод гадаадын урт, том гүүрний барилга болон хамгаалалтын мэргэжлийн шаардлагаас болж, Хятад улсыг гүүрний том гүрнээс хүчирхэг гүрэн болгожээ. Ирэх 5-10 жилийн хугацаанд Хятадын гүүрний технологийн инноваци болон барилгын түвшин улам сайжрах болно гэжээ.

10 дугаар сарын 21-ний өдөр Хү-Тун Хөхмөрний том гүүрний Тяньшэн гармын сувгийн гүүрний Асфальт тавих ажил эхэлж байна

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123739757