Өчигдөр 13:01 цагт Тайваний Хуалянь буюу хойд өргөргийн 24.02 градус, уртрагийн 121.65 градуст 6.7 баллын газар хөдлөлт болсныг Хятадын мэргэжлийн байгууллага албан ёсоор мэдээлэв.
Газар хөдлөлтийн голомт нь 24 км-ийн гүнд байжээ. Энэхүү үзэгдлийн улмаас Тайваньд хүчтэй доргилт мэдрэгдсэн бол Фүжянь, Жэжянь мужид чичирхийлсэн байна. Газар хөдлөлтийн голомт гэгдэж байгаа Хуалянь нь далайн эргээс нэг км-ийн зайтай аж.
Бэлтгэсэн нь:Д Баясал


