Ардын тэнгисийн арми байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал болов
2019-04-22 16:43:28 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ/Жан Жиньжүань, Хөү Рун/Ардын тэнгисийн арми байгуулагдсаны 70 жилийн ойн баярын их хурал энэ сарын 21-нд Бээжин хотноо болов.

Хурлаар Ардын тэнгисийн арми үүсэн байгуулагдаж, өргөжин хүчирхэгжсэн 70 жилийн түүхэн хөгжлийг авч хэлэлцэн, дайны үе, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэл, бүтцийн өөрчлөлт болон цэрэг дайны тэмцлийн бэлтгэл практик явц дахь түүхэн туршлагыг дүгнэн шинэ эрин үед бүх талаар дэлхийн тэргүүний тэнгисийн арми болон хөгжих ирээдүйн зорилтоо тодорхойлоод 70 жилийн турш Тэнгисийн армийн байгуулалтад гарамгай хувь нэмэр оруулсан байгууллага болон хувь хүнийг шагнаж урамшуулав.

70 жилийн турш Ардын чөлөөлөх арми намдаа үнэнч байж, намын удирдлагыг даган, эрэлхэг дайчин байж, зориг хүчтэй, өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж, байнга хөгжин дэвшиж, эрхэм зорилгоо даган мөрдөж, нийтэд үйлчилж, үлгэр жишээ болж, улс эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалж чадах орчин үеийн хүчирхэг тэнгисийн арми болон хөгжжээ. Онцгойлон ХКН-ын XVIII хурлаас хойш Ши Жиньпин даргын удирдлага дор Ардын тэнгисийн арми эрс хөгжиж, эрин үетэйгээ зэрэгцэн урагшилж, түүхэн өөрчлөлтийг хийж, түүхэн ололт амжилтыг бий болгосон гэдгийг хурлаар тэмдэглэжээ.

Цэргийн төв хорооны удирдлага, армийн гарамгай зүтгэлтэн, Тэнгисийн армийн холбогдох байгууллага болон Бээжин хот дахь армийн төлөөлөгч нийт 1300 гаруй хүн хуралд оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124400045