Шинэ онд Хятад, ОХУ-ын бүх талын хамтын ажиллагаа шинэ хөгжилд хүрч, хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан итгэлцэл улам бүр бэхжив.
2018 он бол Хятад, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны харилцаа өндөр түвшинд хөгжсөн нэг жил юм. Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Путин 4 удаа уулзалт хийж, хоёр талын харилцааг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө, удирдамжийг боловсруулсан байна. 2018 оны 6-р сард Путин Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараахан БНХАУ-д анхны удаагаа айлчилж, Ши Жиньпин даргаас Еөрөнхийлөгч Путинд БНХАУ-ын анхны “Найрамдлын медаль” гардуулсан нь Хятадын ард түмний Ерөнхийлөгч Путинд үзүүлсэн хамгийн өндөр хүндэтгэлийг төлөөлж, хятад, орос хоёр агуу их үндэстний гүн зузаан нөхөрлөлийг харуулсан байна. 9-р сард Ши Жиньпин дарга урилгаар Дорнодын эдийн засгийн IV форумд оролцож, Хятад, ОХУ-ын орон нутгийн хамтын ажиллагаа болон Зуун хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлсэн байна. Төрийн хоёр тэргүүн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, Их 20 зэрэг олон талт үйл ажиллагааны хүрээнд хоёр талт уулзалт зохион байгуулах уламжлалаа үргэлжлүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэн, олон талт механизмын хөгжлийг ахиулах, олон талт хамтын ажиллагааг бататгах, шударга зохистой олон улсын улс төр эдийн засгийн дэглэмийг бий болгохад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна.
2018 онд хоёр улсын тэргүүн нарын удирдлага доор Хятад, ОХУ хоёр улс хоорондын хамтын ажиллагаа, солилцоо, улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, бусад салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд боломж олгосон. 2018 онд Хятад, ОХУ-ын хоёр талын худалдааны хэмжээ 107.06 тэрбум ам.долларт хүрч, 27.1%-иар өсч, өсөлтийн хурд Хятадын хамгийн том 10 худалдааны түншүүдийн дунд тэргүүлсэн байна. 2018 он бол Хятад, ОХУ-ын харилцааны элбэг хураалтын жил гэж хэлж болно.
2019 он бол ер бусын нэг жил байж, бид БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойн баяр болон БНХАУ, ОХУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхийн тулд хоёр тал цуврал арга хэмжээ зохион байгуулж бий.
70 жилийн дараах Хятад, ОХУ-ын харилцаа нэн бат бэх болов. "ХХ зуунд хандсан Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа"-наас “Эрх тэгш харилцан итгэлцэж, харилцан дэмжиж, хамтаар цэцэглэн хөгжиж, үеийн үед найрсаг байх Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа"-нд хүрч, дахин "Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны шинэ шат үе" хүртэл, хоёр орны харилцаа ямагт өндөр түвшинд хөгжиж, тасралтгүй шинэ шатанд ахиж ирсэн. Шинэ нэг жилд Хятад Оросын бүх талын хамтын ажиллагаа шинэ хөгжилд хүрч, хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан итгэлцэл улам бүр бэхжих болно.
Хятад Оросын харилцаа шинэ жилд илүү их хөгжих болно гэдэгт итгэлтэй байна. Хятадын тал Оросын талтай хамтдаа хоёр орны тэргүүний тохиролцсон цуврал чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, "Нэг бүс-Нэг зам"-ын байгуулалт болон Европ-Азийн эдийн засгийн холбооны байгуулалттай уялдуулахыг түлхэн ахиулж, хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг улам бүр бэхжүүлж, хоёр талын харилцааг өндөр түвшинд нэн их хөгжихийг ахиулан, хоёр талаараа хамтран үндсэн болон үндэстний сэргэн мандлыг биелүүлж, олон улсын шинэхэн харилцааг байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлооход нэн их хувь нэмэр оруулахад бэлэн байна. \Зохиогч: БНХАУ-аас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Хүй\
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


