Эхний 10 сард Өвөр монголын импорт экспортын нийт өртөг 85.27 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсч, өмнөх гурван улирлаас 2.9 пунктээр нэмэгдсэн гэж Өвөр монголын өөртөө засах орны худалдааны танхимаас мэдээлэв.
Үүнд импортын хэмжээ нийт 54.25 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ. Экспортын хэмжээ нийт 30.99 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард 9.56 тэрбум юань импортлон экспортолж, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 37.7 хувиар нэмэгджээ. Үүнд 6.3 тэрбум юань импортолж, өнгөрсөн оны мөн үеэс 34.7 хувиар өсч, 3.26 тэрбум юань экспортлон 44.1 хувиар нэмэгдсэн аж.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


