Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Юйшяо, Ван Жин\ Хятадын Си Юань инженерийн ядуурлыг бууруулах сангаас Өвөр монголын Өөртөө засах орны 52 ядуу хошуу шяний 164 гацаа суурины эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн машин хандивлах ажиллагаа өчигдөр Хөх хотод боллоо.
Эдгээр эрүүл мэндийн газрууд нь түргэн тусламжийн машин хүрэлцэхгүй байгаагийн дээр туулах зам хол тул эмчилгээ үйлчилгээ оройтож болзошгүй байдаг. Ингэснээр тухайн бүс нутгийн эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг явуулахад дөхөм болж, чанартай сайн эмчилгээг хугацаагаа алдалгүй үзүүлэхэд ахиц гарч байна. 2013 оноос “Си Юань авран туслах” төслийг эхлүүлснээс хойш уг сангаас Өвөр монголын төрийн зэрэглэлийн ядуу хошуу шяньд нийт 193 түргэн тусламжийн машин хандивлаад буй.
Өчигдрийн хандивын хүрээнд 14 төрийн зэрэглэлийн ядуу хошуу шяньд 47 түргэн тусламжийн машин олгосон байна.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


