Өвөр монголын анхны нүдний эмчилгээний тасгийн өдрөөр ажиллах мэс заслын өрөө ашиглалтад орлоо хэмээн Өвөр монголын анагаах ухааны их сургуулийн харьяат эмнэлэг өнгөрсөн мягмар гарагт мэдээлэв.
Бэлтгэл ажилд нь гурван сар гаруйн хугацаа зарцуулж, өнгөрсөн сарын 31-нд 64 настай өвчтөн Жао овогт хоёр нүдэндээ мэс засал хийлгэснээр уг мэс заслын өрөө ашиглалтад орсныг харуулав.
Бэлтгэл ажлын хугацаанд эмч болон сувилагч нар Хятадын том хэмжээний нүдний эмнэлэгт очиж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Өвөр монголын анагаах ухааны их сургуулийн харьяат эмнэлгийн холбогдох байгууллагын мэргэжилтнийг урьж сургалт явуулсан байна. Одоогийн байдлаар тус өрөө нь олон талын мэс засал хийх нөхцлийг бүрэлдүүлжээ.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


