Өвөр монголын ХАА-н үйлдвэрлэл 189.6 мянган хүнийг ядуурлаас ангижруулав
2018-11-19 16:11:51 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн танхимаас ядуу бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн түвшнийг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлснээр 2015 оны 12 дугаар сараас хойш 189.6 мянган хүнийг ядуурлаас ангижруулав гэж тус танхимаас мэдээлэв.

Сүүлийн жилүүдэд уг танхимаас үйлдвэрлэлээр дамжуулан ядуурлыг бууруулах ажлыг зохион байгуулж, үүндээ хонь, үхэр, гахайн мах, эрдэнэшиш, эвс бордоо, төмс, хүнсний ногоо гэсэн найман чиглэлийн аж үйлдвэрлэлийг дэмжсэн байна. Гол нь орон нутгийн нөхцөлд тохирсон онцлогт үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг түлхүү дэмжиж, хөдөө аж ахуйн тэргүүний аж үйлдвэрүүдэд суурилан ядууг бууруулахыг зорьсон байна. Түүнчлэн “Хоршоожил+бааз+ядуу өрх” загвараар иргэдийн хоршоожилд орохыг уриалж байгаа аж.

Үүний зэрэгцээ тус танхим нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийг хөгжүүлэх төслийг ядуу хошуу шянь руу оруулж, 2015 оны 12 дугаар сараас хойш өөртөө засах орноос 54 сая юаний хөрөнгө оруулж 8 ядуу хошуу шяний хөдөө орон нутгийн нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийг нэгтгэн хөгжүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123736017