Өвөр монгол ядуу өрхийн нурах аюултай орон сууцыг засах ажилд 450 сая юаний хөрөнгө оруулжээ
2018-11-22 11:46:56 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ онд Өвөр монгол бүртгэлд орсон ядуу амьдралтай айлын нурах аюултай орон сууцыг бүртгэж засан сайжруулах ажлыг эрчимжүүллээ. Ингэснээр 450 сая юаний хөрөнгө оруулж, 22.9 мянган айлын орон сууцыг засан сайжруулах төлөвлөгөө гаргасан бөгөөд өнөөгийн байдлаар 19 мянган айлын орон сууцыг засан сайжруулаад байна гэж Өвөр монголын Ядуурлаас ангижруулах албанаас мэдээллээ.

Тэдгээр айлын орон сууцыг засан сайжруулах ажлыг бэхжүүлэх, шинээр барьх гэх хоёр төрөлд хуваарилж, ядуурлын түвшин, орон сууцны эрсдэлтэй байдлыг үндэслэн нөхөн олговрын стандартыг тогтоож, бэхжүүлэх зэрэг зардал бага засварын аргыг илүү хэрэглэж, хөдөө тосгонд нийтийн орон сууц барих, орон сууцыг засан сайжруулах, шинээр солих, сул сэлүү орон сууцыг урт хугацаагаар түрээслэх зэрэг арга хэлбэрийг ашиглан орон сууц барих боломжгүй ядуу өрхийн оршин суух асуудлыг шийдвэрлэх юм. Өвөр монгол ядуу амьдралтай хошуу, шяний санхүүгийн хөдөө орон нутагтай холбоотой хөрөнгө мөнгийг дээрх айлуудын орон сууцыг засах ажилд хэрэглэхийг зөвшөөрч, засан сайжруулсны дараах орон сууц нь талбайн хэмжээ, аюулгүй байдал, хүн малыг тусгаарласан байдлыг хангах хэрэгтэй. Үүний дагуу айлуудын гэр орны засан сайжруулах нөхөн олговрын мөнгийг хэрэглэх удирдлагыг эрчимжүүлж, тусгай зориулалттай мөнгөний бусад зардалд хэрэглэх буюу шилжүүлэн хэрэглэхийг хориглоно. Нөхөн олговрын мөнгийг картаар дамжуулан иргэдэд олгох бөгөөд Засгийн газраас нэгдэлтэй хэрэгжүүлж буй барилгын төсөлд иргэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсаны дараа нөхөн олговрын мөнгийг барилгын компанид шилжүүлнэ. Орон сууцыг засварлах ажлын бүх явцыг хянан шалгаж, нарийн тэмдэглэл хийх хэрэгтэй. Барилга дууссаны дараа хүлээлгэн өгөхөөс өмнөх хянан шалгалтын удирдлагыг бодитоор хэрэгжүүлж, хошуу, шяний орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын хэлтсээс холбогдох байгууллага болон хүмүүсийг зохион байгуулж, эцсийн хянан шалгалтыг сайн хийх бөгөөд орон сууцаа засварлууж буй айлууд засварын бүх шатанд оролцож, тэнцсэний дараа гарын үсэг зурж баталгаажуулна. Хянан шалгаагүй буюу тэнцээгүй орон сууцыг ашиглалтад хүлээн авахгүй аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123751665