Монгол үндэстний соёлыг харуулсан кино “Нуунзаяа”
2019-01-07 17:06:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Бай Ин\ “Нуунзаяа” киног зураглах төслийг энэ сарын 6-ны өдөр Бээжин хотод эхлүүлэв. Уг кино нь Аухан монгол вангийн ордны Нуунзаяа хэмээх гүнжийн домоглог мөртөө охорхон нэг насыг тэмдэглэж, үндэстний сонгодог дуу төлөвшсөн байдлыг дахин харуулжээ.

Тал нутгийн энх тайвны төлөө Нуунзаяа авынхаа санаагаар алс хол говийн ард мордож, нутгаа санасан сэтгэлээ дуу найруулан дуулсаар сэтгэл санаа уймран өвчин олж удалгүй нас барсан байна. Хүмүүс түүний амьд байхдаа дуулж байсан дууг “Нуунзаяа” гэж нэрлэн үеийн үе уламжлан дуулдаг болжээ гэж уг киноны найруулагч Улаанбуян танилцууллаа. Тэрээр, “Тус кинонд хосгүй сайхан хайр дурлалыг зургаласнаас гадна бас сүүлчийн монгол вангийн ордны мандал буурал, морьтон үндэстэн хэрхэн уламжлалт соёл, зан заншлаа хэвээр нь уламжлан дамжуулж байсныг харуулав” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123958248