Өнгөрсөн онд санхүүгаас 1.99 тэрбум юаний нөхөн олговор олгов
2019-01-08 17:26:38 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд Хөх хот “Шуурхай карт”-аар нийт 1.9927291 тэрбум юаний нөхөн олговор олгов. Үүнд тариачдын нөхөн олговор 1.7951729 тэрбум юань, хот суурины иргэдийн нөхөн олговор 197.5562 сая юаньд хүрэв. Нийт 372461 өрх, 93 сууриныг хамарч, давхардсан тоогоор 2876249 хүнийг тэтгэв.

Голдуу нийгэмийн баталгааны төрөл, хөдөө аж ахуй болон ойн аж ахуй гэх гурван том салбарт нөхөн олговор олгожээ. Үүнд нийгмийн баталгааны төрлийн нөхөн олговор нь 916.6919 сая юаньд хүрч 46 хувийг эзлэв. Хөдөө аж ахуйд 845.0555 сая юаний нөхөн олговор олгож, 27.35 хувийг эзэлсэн бол ойн аж ахуйд 194.4772 сая юаний нөхөн олговор олгосон нь 10 хувийг эзэлсэн байна. Дээрх гурван төрөл нь нийт санхүүжүүлсэн мөнгөний 83.35 хувийг эзэлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123962869