Синьхуа агентлагийн энэ сарын 20-ны өдрийн Хөх хотын цахилгаан мэдээ /Хао Фанфан/ ӨМӨЗО-ы Хөххотын Засгийн газраас “Хөх хотын их сургуулийн төгсөгчдийн орон сууцны туршилтын төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Туршилтын бүс буюу Хөх хотын Шинжлэх ухаан, технологийн хотын ойролцоо орон сууц худалдан авбал зах зээлийн үнээс 50 хувиар доогуур хөнгөлөлт үзүүлнэ.
Хөх хотын их сургуулийн төгсөгчдийн орон сууцны төслийг Засгийн газрын хөнгөлөлттэй бодлогоор хэрэгжүүлэн, аж ахуйн нэгжүүд хариуцан барьж байгаа бөгөөд орон сууц болон олон нийтийн сууц гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Орон сууцны барилга нь 100 орчим кв.м талбайтай бол их сургуулийн төгсөгчдөд зориулсан олон нийтийн сууц нь 50 орчим кв.метр талбайтай байх юм. Үүнд, орон сууцыг барьцаат зээл болон нийтийн хуримтлалын мөнгөний зээлээр худалдан авч болох бөгөөд урьдчилгаа хамгийн багадаа 20 хувь байх аж.
Уг төсөл нь шилдэг залуу боловсон хүчнийг Хөх хотод үлдээн ажил хөдөлмөр эрхлүүлэх, шинэ хэлбэрийн хотын бүтээн байгуулалтыг хурдасгах зорилготой юм. Тус төслийг 30 хоногийн дараагаас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд 5 жилийн хугацаа шаардагдана.
Нөхцөлд бакалаврын зэрэгтэй ерөнхий ба түүнээс дээш зэрэгтэй төгсөгч /3 ба 3 жилийн дотор төгссөн/ нь туршилт цэгийн хүрээнд хөдөлмөр эрхлэх буюу хувиараа бизнес эрхэлж буй холбогдох баталгаажуулалтын материал дээр тулгуурлан өргөдлөө гаргаж, орон сууцны хөнгөлөлттэй бодлогод хамрагдана. Тухайн иргэн Хөх хотын төлөвлөлтийн дүүргийн хүрээнд өөрийн орон сууцтай эсвэл эцэг эх нь Хөх хотын төлөвлөлтийн бүсийн хүрээнд 2-оос дээш байртай бол тус орон сууцны хөнгөлөлтийн бодлогод хамрагдахгүй.
Нөхцлийг хангасан их сургуулийн төгсөгч их сургуулийн оюутны олон нийтийн сууцыг түрээслэх боломжтой. Хоёр жилийн дотор түрээс төлөх шаардлагагүй, 2 жилийн дараагаас түрээс төлөх бөгөөд түрээсийн орон сууцны стандартаар түрээсийг төлнө. Гэр бүлтэй төгсөгчид Хөх хотын харьяат бол хөнгөлөлттэй орон сууцыг худалдан авч болно. Нөхөр, эхнэр хоёр өргөдөл гаргах нөхцөлд нийцвэл хамгийн олондоо төгсөгчдийн хөнгөлөлттэй орон сууц нэгийг худалдан авч болно. Орон сууц худалдан авах өргөдөлд тавигдах шаардлагыг төгсөгч хангахгүй бол дээд боловсролтой хүмүүсийг нэн тэргүүнд авч үзнэ.
Их сургуулийн төгсөгчдийн орон сууцыг 5 жилийн хугацаанд худалдаж болохгүй. Таван жил бололгүйгээр туршилтын цэгт ажил хөдөлмөр юм уу бизнес эрхлэхгүй эсвэл тус хотын харьяалалаа шилжүүлбэл худалдан авсан байшинг анхны борлуулалтын үнээр буцаан өгөх эсвэл худалдан авалт хийх үеийн зах зээлийн үнээс хамааран зөрүүг төлнө. Түрээслэгч нь ажлаасаа гарах эсвэл туршилтын бүсээс бизнесээ нүүлгэн шилжүүлэхэд, угийн ажиллаж байсан байгууллага эвсэл бизнес эрхлэгч тухайн хүн ажлаас гарах ба нүүн явснаас 15 өдрийн дотор туршилтын бүс харьяа захиргаанд бичгээр мэдэгдэнэ. Түрээслэгч ажлаасаа гарах ба нүүн явахдаа байраа буцаагаагүй бол явсан өдрөөс эхлэн олон нийтийн түрээсний орон сууцны стандартаар төлбөр авч, 6 сарын дараа буцаагаагүй бол зах зээлийн үнээр түрээс төлнө.
Хөх хотын Шинжлэх ухаан, технологийн хотын ойролцоо хэдэн орон сууцны хорооллын борлуулалтын үнэ дунджаар кв.м нь 11000-13000 юань, түрээсийн үнэ сар бүр 1500-2500 юань байгаа юм. 2018 онд Хөх хотын Шинжлэх ухаан, технологийн хотын байрлах Шинэ хот дүүргийн олон нийтийн түрээсийн орон сууцны төлбөр хамгийн өндөртөө кв.м нь сардаа 10.7 юань, хамгийн багадаа 9 юань буй.
Хөнгөлөлттэй орон сууцны төсөлд хамрагдах их сургуулийн төгсөгчид “Хөх хотын их сургуулийн төгсөгчдийн хөнгөлөлттэй орон сууцны төсөлд хамрагдах хүснэгт”-ийг бөглөх шаардлагатайн зэрэгцээ туршилтын цэгийн харьяалагдах захиргааны хүний нөөцийн албанд шаардлагын дагуу материалаа өгнө. Хөх хотын туршилтын бүсийг орхих эсвэл холбогдох дүрэм журмын дагуу Хөх хотод суурьшаагүй, эрүүгийн хариуцлага хүлээсэн гэх зэрэг хүнд орон сууцны бодлого хэрэгжихгүй. Холбогдох бүс нутаг, хэлтэс нь зохих журмын дагуу үүргээ биелүүлээгүй, эрх мэдлээ хэтрүүлэх, үүргээ үл хайхрах, хувийн ашиг олох зорилгоор буруутай үйл ажиллагаа эрхэлдэг бол хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээх юм.
Шинжлэх ухаан, технологийн хот нь Хөх хотын зүүн хойд хэсэгт байрлах бөгөөд хотын төмөр замын зүүн вокзал болон “Цагаан суварга” олон улсын нисэх онгоцны буудалд ойр ба төслийн нийт талбай 30 хавтгай дөрвөлжин километр. 2017 оны 8 дугаар сард шаваа тавьсан. Одоогоор Шинжлэх ухаан, технологийн хот нь 2,700 акр инновацийн төв болон 800 акр гол бүсийг барих ажлыг эрчимжүүлэн, Ланчао том дата, Хуавэй үүлэн тооцооллын төв, Тайхү жи гуан супер компьютерын төв, Нүүрсмэг цахиурын хүрээлэнгийн ажлын газар зэрэг 11 олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий аж ахуйн нэгжийн төслийг нутагшуулахын зэрэгцээ Квант карбон, Tencent зэрэг 23 төслийг нутагшуулахаар зөвшилцөж байна. Төлөвлөгөөний дагуу Хөх хот нь 10 жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн хотыг шинжлэх ухаан, технологийн салбарын төвлөрсөн бүс, инноваци, бизнес инкубаторын бүс, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг өөрчлөх бүс, шинжлэх ухаан, технологийн боловсон хүчний төвлөрсөн бүс, үйлдвэрлэлийн хот байгуулалтын интеграцийн бүс болгон байгуулж, 100 тэрбум юанийн өртөг бүхий зэрэглэлтэй шинэ парк байгуулах болно.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


