2019 оны “5.1”-ний амралт 1-нээс 4-ний өдөр хүртэл үргэлжлэх болно. Сурвалжлагчийн ойлгосноор, Хөх хот автовокзал “5.1”-ний амралтын автобусны билетээ урьдчилан 5 хоног худалдаж байна.
Хөх хотын автовокзалын ажилтны танилцуулснаар, 4-р сарын 30-ны өдрийн билет нэлээд бачим байх болно. Энэ удаагийн амралтын автобусны билет нэлээд ховордож байна. Энэ удаагийн “5.1”-ний амралтын зорчигчид голдуу сурагч, богино зайн аялал жуулчлал болон төрөл саднаа эргэж үзэх жуулчид байж, Дүншэн, Лянчэн, Жинин зэрэг гарруудад төвлөрч, хол зайд Улаанхад, Түнляо зэрэг муршрутын билет ховор байж мэднэ. Иймээс дээрх газруудад очих зорчигч урьдчилан автовокзалын мэдээллийг анхаарч, билетээ түрүүлэн аваарай. Автовокзал одооогоор нэгэнт вичат, сүлжээ, бар код зэрэг олон арга замаар тасалбар худалдаж байгаа. Мөн 0471-6965969 утаснаас лавлаж болно. \Сурвалжлагч Ян Юнган\
Бэлтгэсэн нь:Д Баясал


