
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өчигдөр “Өөрчлөлт нээлтийн 40 жил”-ийн ойн хүрээнд Хятадын Үндэсний музейд зохион байгуулж буй “Агуу их өөрчлөлт-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн томоохон үзэсгэлэн”-г үзэж сонирхов.
Ши Жиньпин онцлохдоо, “Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн шаргуу хөдөлмөрлөн урагшилж, улс үндэстний хөгжлийн хүчирхэг түүхийг хоёр гараараа бичилцэж, Хятадад асар их өөрчлөлтийг авч ирсэн байна. ХКН-ын 19 дүгээр хурлаар Хятадын хөгжлийн аугаа төлөвлөгөөг боловсруулсан. Бид шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг удирдамж болгож, намын Төв хорооны шийдвэрийг бүх талаар хэрэгжүүлэн, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нээлттээ өргөтгөх л юм бол Хятадын онцлогтой социализм нэн сайн сайхан ирээдүйтэй болох нь лавтай. Үзэсгэлэнгээр дамжин өргөн олон боловсон хүчин болон олон түмэнд ХКН, Хятадын ард түмэн болон Хятадын онцлогтой социализмын агуу их хүчин чадлыг нэн илүү таниулж, манай намын үзэл баримтлал зөв оновчтой, намын Төв хорооны тогтоосон өөрчлөлт нээлтийн шугам чиг хандлага зөв оновчтой, өөрчлөлт нээлтийн стратегийн цуврал байрлуулалтууд зөв оновчтой гэдгийг гүнзгий таниулан, өөрчлөлт нээлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын саруул ирээдүйг нэн гүнзгий таниулж, үзэл баримтлалаа нэгтгэн, хамтдаа урагш ахин, намаа даган Хятадын онцлогтой социализмын зам, өөрчлөлт нээлтийн замаар замнах итгэл болон зоригийг нь хөвчлөх хэрэгтэй” гэжээ. Үзэсгэлэнг мөн Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нар үзэж сонирхов.
Бэлтгэсэн нь:С Уяхан


