Ши Жиньпин АПЕК-ийн орнуудын удирдлагуудын 26 дахь удаагийн албан бус уулзалтад оролцож үг хэлэв
2018-11-19 17:36:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Моресби хотноо өчигдөр болсон АПЕК-ийн орнуудын удирдлагуудын 26 дахь удаагийн албан бус уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцов.

Тэрбээр энэ үеэр "Цаг үеийн боломжийг алдалгүй, Ази, Номхон далайн бүсийг хамтдаа хөгжүүлье" сэдвээр илтгэл тавьж, Ази, Номхон далайн бүс нутгийн талууд эдийн засгийн даяаршлын ерөнхий чиг хандлагыг дагаж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг ахиулах зорилгыг баримтлан, дэлхийн нээлттэй эдийн засгийн том чиг хандлагыг бий болгохыг эзэмшиж, Ази, Номхон далайн хамтын ажиллагааны төлвийг чармайн хадгалж, нэн өндөр түвшинд ахиулбал зохино хэмээн онцолсон байна.

Уулзалтын өмнө Ши Жиньпин болон бусад удирдлагуудыг Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд О'Неилл хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна.

Ши Жиньпин илтгэлдээ илэрхийлэхдээ, “Өнөөгийн дэлхий ертөнцөд хөгжил, өөрчлөлт эрчтэй өрнөж байна. Түүхийн урагшлах замын уулзвар дээр зогсон, бид дэлхийн ерөнхий чиг хандлагыг анхааран, эдийн засгийн судсыг эзэмдэж, ирээдүйн чиглэлийг тодорхойлж, цаг хугацааны чухал даалгаврыг хийж биелүүлэх хэрэгтэй” гэжээ.

Нэг, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг баримталж, Ази-Номхон далайн нээлттэй эдийн засгийг байгуулна.

Хоёр, инновацийн хөдөлгөгч хүчийг баримтлан, өсөлтийн шинэ энергийг бий болгоно.

Гурав, дэд бүтцээр холбож нэвтрэлцэхийг боловсронгуй болгож, багтаамжтай, уялдаатай хөгжлийг ахиулна.

Дөрөв, түншийн харилцаагаа гүнзгийрүүлж, хамтын өрсөлдөөн сорилтыг хамтдаа аргацаах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин, Энэ жил Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой тохиож байна. Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, гадагш нээлттэй байх үндсэн бодлогоо гуйвшгүй баримтлах болно. Хятад улс ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөн, инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах шинэ хөгжлийн ойлголтыг практикт хэрэгжүүлж байна. Хятадын эдийн засаг урт хугацаагаар тогтвортой сайн хөгжлийн хандлагаа үргэлжлэн хадгалах болно. Хятад улс Ази Номхон далайн орнуудтай дижитал эдийн засгийн хамтын ажиллагаагааг гүнзгийрүүлэн, нэн олон үр өгөөжийн огтлолцлын цэг болон эдийн засгийн өсөлтийг цэг бий болгож, Ази, Номхон далайн эдийн засагт хүчирхэг их шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ. Хятад улс бусад улс орнуудтай хамтдаа зөвшилцөх, хамтдаа байгуулах, хамтдаа хуваалцан, “Нэг бүс-Нэг зам”-ыг өндөр чанартай, өндөр стандарттай, өндөр түвшинтэй байгуулж, Ази, Номхон далайн болон дэлхийн ард түмэнд хөгжлийн илүү их боломж олгоход бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин онлохдоо, Ази, Номхон далайн бүс нутгийн удирдлагууд АПЕК-ийн 2020 оноос хойшхи хамтын ажиллагааны хэтийн төлвийг сайтар боловсруулах үүрэг хариуцлагатай байна. Хятад бол Ази, Номхон далайн хамтын ажиллагааны идэвхтэй санаачлагч, тууштай баримтлагч юм. Хятадын хөгжил Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд Хятадын хөгжил Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжилд өргөн орон зай гаргаж өгөх болно. Хятад улс Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны үйл хэрэгт гүнзгий оролцож, талуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулна гэжээ.

Уулзалтад оролцсон эдийн засгийн цогцын удирдлагууд илэрхийлэхдээ, Ази, Номхон далайн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв сайн байгаа ч худалдааны бэрхшээл, худалдааг ивээх үзэлд сорилт нүүрлээд байна. Өнөөгийн нөхцөлд талууд олон талт үзэл, олон талт худалдааны тогтолцоог хамгаалан, худалдааг хамгаалах үзлийг эсэргүүцэн, АПЕК-ийн худалдааг ахиулах, хөрөнгө оруулалтыг хялбарчлах болон тэнцвэртэй, шинийг санаачилсан, тогтвортой, багтаамжтай өсөлтийг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны байгуулалтыг дэмжиж, эрч хүчтэй, нээлттэй Ази, Номхон далайн бүс нутгийг хамтдаа байгуулах ёстой. Талууд АПЕК-ийн 2020 оноос хойшхи хамтын ажиллагааны хэтийн төлвийг боловсруулан, талуудын эдийн засгийн цогцод дижитал, инновацийн шинэ ололтыг нэвтрүүлэх ёстой гэлээ.

Тухайн өдрийн үдээс өмнө Ши Жиньпин дарга АПЕК-ийн орнуудын эдийн засгийн цогцын удирдлагуудын хамт дэлхийн эдийн засгийн байдлын талаарх албан бус хэлэлцүүлэгт оролцож, ОУВС-гийн ерөнхий захирал Кристин Лагардын хийсэн дэлхийн эдийн засгийн байдлын тухай танилцуулгыг сонссон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123736412