Синьхуа агентлагийн Баодингийн 1-р сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ (Сурвалжлагч Цао Жы, Ли Чинхуа) ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-ны өдөр дунд хэсгийн байлдааны бүсний хуурай замын цэргийн нэгэн дивизийн ажлыг үзэж танилцаж байхдаа ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг нарийн хянамгай нэвтрүүлэн, ХКН-ын цэргийг хүчирхэгжүүлэх шинэ үеийн үзэл санааг биелүүлэн, үнэн байлдаанчилсан сургуулиллыг хүчтэй эрчимжүүлж, тоочилсон цэрэг ангийн бүтээн байгуулалт удирдлага ба байлдах хэрэглээний инновацийг гүнзгий ахиулж, хүчээ төвлөрүүлж байгаад шилдэг байлдах хүчнийг цогцлох хэрэгтэй гэж чухалчлав.
Ши Жиньпин ХКН-ын ТХ ба Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс, ХАЧА-ийн бүх жолоодогч байлдагчид, зэвсэгт цагдаагийн цэрэг ангийн дарга байлдагчид, өрхийн цэргийн бэлтгэл албаны хүмүүст шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин урьдаар цэрэг ангийн зэвсэг тоноглолыг нарийвчлан үзээд шинжлэх ухаан технологийн инноваци гэх энэхүү чухал зүйлийг эзэмшиж, цэрэг ангийн шинжлэх ухаан технологийн агуулахууныг гүйцэд бадруулж, шинжлэх ухаан технологийн давуу талыг чадварын давуу тал, байлдах давуу тал болгон хувируулах хэрэгтэй гэж чухалчлав. Дараа нь, Ши Жиньпин нууц мэдээний туршуулын батальоны сургалтын талбайд ирэв. Бас мэргэн буучийн бэхлэлт ба өнгөлөн далдлах сургалтыг нарийн хянамгай тойрон үзэж, тоочилсон дан цэргийн байлдах системийн байдлыг лавлан асуув.
Үдээс хойш 3 цагийн үеэр, Ши Жиньпин дуураймал сургалтын төвт ирж, дивизийн байгууллагын бүх боловсон хүчин ба харьяа цэрэг ангийн хорооноос дээших боловсон хүчинтэй уулзаж, олонтой дотносогоор гар барьж, хамт зураг авхуулж дурсгал үлдээв. Дараа нь, Ши Жиньпин дивизийн түүхийн ордныг тойрон үзжээ. Гэрэл зургууд, аль олон бодит юмыг Ши Жиньпин нарийн нямбай үзэв. Тус дивизийн Америкийг эсэргүүцэн Солонгосыг туслах дайны хугацаанд Сүнгүфэнд ширүүн байлдсан байдлыг дэлгэн үзүүлсэн самбарын дэргэд зогсоод, энэ удаагийн байлдаан маш ширүүн явагджээ, дарга байлдагч маш тэсвэртэйгээр байлдав. Манай цэрэг ерөөс цог сүлдтэй байдаг, өнгөрсөнд ган цөөн ч цог зориг бадрангуй байв, өдгөө ган арвин болов, нэн цог бадрангуй байж, нэн эрс бат зориг цөстэй байх хэрэгтэй гэж Ши Жиньпин сэтгэл догдлон хэлэв. Дараа нь, Ши Жиньпин тус дивизийн ажлын байдлын хариу мэдүүлэлтийг сонсож, чухал үг хэлэв. Тэр, цэргийг боловсруулан дайнд бэлтгэх ажлыг эрчимжүүлж, бүх санаа сэтгэлээ байлдаан хийхэд төвлөрүүлж, төрөл бүрийн ажлаа байлдаан хийх дээр хүчилж, тоочилсон цэрэг ангийн байлдаан хийх судалгааны ажлыг эрчимжүүлж, байлдах ухагдахуун болон байлдах аргаа инноваци хийж, үнэн байлдаанчилсан цэргийн сургуулиллыг ихээр эрчимжүүлж, сургуулиллын түвшин болон дайнд ялах чадвараа тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Системийн байгуулалтыг бэхжүүлж, эл зүйлийн хүчин, эл систем, эл төрлийн элементийн бүтээн байгуулалтыг нэгдэлтэй төлөвлөн эрчимжүүлж, мэдээллийн систем болон байлдааны өгөгдөлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, системжих, байлдааны чадвар төлөвшихийг үнэнхүү баталж, бүх цэргийн хамтарсан байлдааны системтэй органикаар уусалцуулах хэрэгтэй. Өөрчлөлт инновацийн ажлыг эрчимжүүлж, бүтцийг шилдэгжүүлж, шинжлэх ухаан технологийн хэрэглэлтийг эрчимжүүлж, дарга байлдагчдын шинжлэх ухаан технологийн хэв чанарыг дээшлүүлж, инноваци хийх маягийн ардын цэрэг ангийн практкийн хайлтыг идэвхтэй ахиулах хэрэгтэй. Улс төрийн баталгааг бэхжүүлж, ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг сайтар суралцан нэвтрүүлж, бүх цэргийн Гүтяньд хуралдсан улс төрийн ажлын хурлын зориг санааг нэвтрүүлж, шинэ үеийн намын байгуулалтын ерөнхий шаардлага ёсоор эл шатны намын байгууллагын цогцлолтыг чангатгаж, “Хувьсгалын удамшлыг уламжлан залгамжилж, цэрэг ангиа хүчирхэгжүүлэх хүнд үүргийг үүрэглэх” гол сэдэвт хүмүүжлийг өрнүүлж, цэрэг ангийн намын төв хороо болон цэргийн төв зөвлөлийн удирдлагыг эрс дагахыг үнэнхүү батлах хэрэгтэй. Эл шатныхан эрхбиш тоочилсон цэрэг ангийн чадвартны эгнээний байгуулалтыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, нэг бүлэг өндөр хэв чанартай шинэ маягийн цэргийн чадвартныг хүмүүжүүлэх хэрэгтэй. Эрхбиш хүүдэг дүүрэн халуун сэтгэлгээг өвөрлөн дарга байлдагчдад бодит хэрэг хийн өгч, хүчир хэргийг нь шийдвэрлэж өгөх хэрэгтэй, үндсэн шатны дарга байлдагчдын дэргэд оршиж байгаа “Бичил авлига” болон төв бус суртлыг эрс залруулан засаж, өргөн олон дарга байлдагчдын идэвхжил, санаачлагат чанар болон бүтээлч чанарыг гүйцэд дайчилж, цэрэг ангийн бүтээн байгуулалтыг хамтаар урагш ахиулах хэрэгтэй гэв.
ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Шюй Чилян, ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Цэргийн төв зөвлөлийн гишүүн Вэй Фэнхэ, Ли Зүөчэн, Мяо Хуа, Жан Шэнминь нар ажиллагаад оролцов.
Бэлтгэсэн нь:С Уяхан


