Синьхуа агентлагийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад улсын дарга Ши Жиньпин болон Палестины Ерөнхийлөгч Аббас нар өчигдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, “Хятад, Палестины найрамдал урт удаан түүхтэй. Хятад улс хамгийн анх Палестины шударга үйлсийг дэмжиж, Палестины чөлөөлөх байгууллагыг хамгийн тэргүүнд хүлээн зөвшөөрч, Палестинтай хамгийн анх дипломат харилцаа байгуулсан орнуудын нэг юм. Дипломат харилцаа байгуулагдсан 30 жилийн турш хоёр орон олон салбарт солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, ихээхэн амжилтад хүрсэн. Би Хятад, Палестины харилцааг хүндэтгэн үзэж, эрхэм Ерөнхийлөгчтэй хамтаар хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэн, хоёр ард түмэндээ үр ашгийг нь хүртээхийг хүсч байна. Хятад улс Палестины ард түмэн үндэстний хууль ёсны эрх ашгаа сэргээх шударга үйлсийг дэмжиж буй бөгөөд 1967 онд байгуулсан хилийн зааг шугамаар суурь болгож, зүүн Иерусалимаар нийслэл болгож, бүрэн эрхт тусгаар тогтносон улс байгуулахыг дэмжиж байна. Хятад улс Палестин болон Израиль улс энх тайвнаар хэлэлцээ өрнүүлэхийг түлхүү ахиулж, Палестины асуудлыг төв голчоор шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргана” гэлээ.
Аббас баярын цахилгаандаа, “Миний бие хоёр орон болон хоёр орны ард түмний хоорондын уламжлалт харилцаагаар бахархаж байна. Хятад улс Палестины ард түмэн болон ажил үйлсэд онц хүчин зүтгэл гаргаж, чухал үүрэг гүйцэтгэсэнд маш өндрөөр үнэлж байна. Палестины ард түмэн Хятадын талтай уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн батлах болно. Би хоёр улсын харилцааны хөгжлийг үргэлж хүндэтгэн үзэж түлхэн ахиулах бөгөөд хоёр орны ард түмэнд буян үйлдэж, хамтын хүсэл мөрөөдлийг биелүүлэх болно” гэжээ.
Мөн өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян болон Палестины Ерөнхий сайд нар харилцан баярын цахилгаан илгээжээ. Ли Кэчян баярын цахилгаандаа, “Дипломат харилцаа тогтоосны дараа хоёр орны дээд зиндааны харилцаа эрчимжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж, хоёр орны харилцаа эрүүлээр хөгжсөөр ирсэн. Би эрхэм Ерөнхий сайдын хамтаар хоёр орны хамтын ажиллагааг илүү эрчтэй хөгжүүлэхийг хүсч байна. Хятадын тал Палестины ард түмэн хууль ёсны эрх ашгаа сэргээх үйлсийг үргэлж дэмжиж байна. Палестины ард түмэн эрт нэгэн өдөр тусгаар тогтносон улс байгуулах мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна” гэв.
Хамдаллах баярын цахилгаандаа, “Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн турш Хятад улс Палестиныг ихээр дэмжсээр ирсэн. Бид үүнд гүн талархал илэрхийлье. Мөн Хятадын Засгийн газартай хамт талуулын харилцаа болон хамтын ажиллагааг үргэлжлүүлэн эрчимжүүлж, өргөн хүрээний хамтын ашиг тусыг бий болгоно” гэжээ.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


