Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин БХАТИХ-ын Байнгын хорооны шийдвэрийн дагуу дараах Элчин сайдыг чөлөөлөх ба томилохоор тогтов. Үүнд:
Нэг. Чэнь Вэйчинг БНХАУ-аас Бүгд Найрамдах Ирак улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Жан Таог БНХАУ-аас Бүгд Найрамдах Ирак улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.
Хоёр. Ли Хуашиныг БНХАУ-аас Саудын Арабын хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Чэнь Вэйчинг БНХАУ-аас Саудын Арабын хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.
Гурав. Чэнь Гүөюг БНХАУ-аас Бүгд Найрамдах Экваторын Гвиней улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Чи Мэйг БНХАУ-аас Бүгд Найрамдах Экваторын Гвиней улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.
Дөрөв. Ван Юйлиныг БНХАУ-аас Бүгд Найрамдах Экватор улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Чэнь Гүөюг БНХАУ-аас Бүгд Найрамдах Экватор улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.
Тав. Ү Пэнг БНХАУ-аас Бүгд Найрамдах Сьерра Леон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Хү Жанлянг БНХАУ-аас Бүгд Найрамдах Сьерра Леон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.
Зургаа. Ван Шюефэнг БНХАУ-аас Самоа тусгаар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлж, Цао Шяолянг БНХАУ-аас Самоа тусгаар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


