Синьхуа кирилл нетийн Улаанхадын 1-р сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ (Д.Хүүхэнсоль, Суръя) Бүх Хятадын монгол сүлжээний мэдээллийн Ар хорчин хошуун дахь гол сэдэвт сурвалжлагын арга хэмжээний гол агуулгын нэг болох “Хөлөг хүрэхүй — Ар хорчин 2018•Монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэг”-ийн бичлэгийг 14-ний орой Ар хорчин хошууны төв Чавга сууринд хийж дуусгав.
Энэхүү арга хэмжээг ХКН-ын XIX их хурлын зориг санааг ухуулан нэвтрүүлж, үзэсгэлэнт сайхан Өвөр монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын хүсэл мөрөөдлийг биелүүлэн, “Шинэ эрин үе, шинэ дүрс байдал, шинэ зүтгэл чармайлга” хэмээх гол сэдэвт ухуулах ажлыг түлхэн ахиулж, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн Сөнид баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд ирүүлсэн хариу захидлын зориг санааг хянамгай суралцан нэвтрүүлэхээр зорилго болгосон юм.
Үдэшлэгийн хөшиг “Ерөөл” дуугаар ярагдаж,“Хөлөг” (“Хөлөг” APP-гийн сүлд дуу)-өөр төгс амжилттай өндөрлөв. Үдэшлэгийн бүрэн бичлэгийг ирэх цагаан сарын хугацаанд төвлөрүүлэн нэвтрүүлэх тул өргөн олон нет ашиглагчид маань холбогдох монгол сүлжээний зуучлуураас тухайн цагт нь хүлээн авч үзээрэй!
Бэлтгэсэн нь:С Уяхан


