Монгол үндэстний хувцас загварын урлагийн XV наадмын шийдвэрлэх тэмцээн ирэх даваа гарагт эхэлнэ
2018-11-15 10:45:23 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын өөртөө засах орны Засгийн газрын албанаас өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар Монгол үндэстний хувцас загварын урлагийн XV наадмын шийдвэрлэх тэмцээний бэлтгэл ажлын явцыг танилцуулав.

Уг арга хэмжээг Өөртөө засах орны Соёл ба жуулчлалын танхимаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 19-24-ний өдрүүдэд Хөх хотноо болох аж. Тэмцээний зорилго нь үндэстний хувцас загварын соёлын элементэд суурилсан соёл, аялал жуулчлалын нэвтрэлцэлийг ахиулах явдал юм. Энэ үеэр уралдаан, үзүүлбэр, шинэ коллекциудыг танилцуулах зэрэг арга хэмжээ болно.

Тус наадмын анхан шатны уралдаан өнгөрсөн 5 дугаар сард бүс орны олон аймаг хотод явагдаж эцсийн шатанд 159 баг шийдвэрлэх тэмцээнд тунаж үлдээд байна. Үүний зэрэгцээ Ганьсу, Хөхнуур, Шиньжян, Юүньнан зэрэг мужийн 4 баг оролцох аж. Тэмцээнд уламжлалт, ажил мэргэжлийн, орчин үеийн, сурагчийн болон чөлөөт хувцас загвар гэсэн 6 ангиллаар өрсөлдөнө. Шилдэг загваруудыг энэ сарын 23-24-нд Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадмын үдэшлэгийн үеэр олны хүртээл болгоно. Үдэшлэгт Өөртөө засах орны гурван үндэстний цөөнх болон Монгол Улс, ОХУ-ын монгол үндэстний хувцас загварын баг оролцох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123717159