
Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ \Цао Жэнь\ Монгол үндэстний хувцас загварын урлагийн XV наадмын шийдвэрлэх тэмцээн өчигдөр Хөх хотод эхлэв.
Уг тэмцээнд Өвөр монголын олонх аймаг хот болон Шиньжян, Ганьсу, Хөхнуур, Юньнаний нийт 159 баг оролцож байна. Тэмцээн нь энэ сарын 19-21-ний өдрүүдэд явагдаж, уламжлалт, ажил мэргэжлийн, орчин үеийн, сурагчийн болон чөлөөт хувцас загвар гэсэн 6 ангиллаар өрсөлдөх юм. Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадмын үдэшлэг энэ сарын 23-24-нд болох бөгөөд Монгол Улс, ОХУ-ын Тува улс, Бүгд Найрамдах Буриад Улс, Халимагийн Бүгд Найрамдах Улсын загвар зохион бүтээгчид урилгаар оролцох аж.







Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


