Дэлхийн номын өдрийг угтаж Хөх хотын номын сан цогц арга хэмжээ зохионо
2019-04-19 15:39:19 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Хөх хотын номын сангаас цогц арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

1. Хөх хотын номын сангийн намын үүр, Соёл, аялал жуулчлал, радио, телевизийн товчооны албан байгууллагуудын болон “Синьхуа” номын дэлгүүрийн намын 10 гишүүн үүртэй хамтарч, нэг номыг хамтдаа унших арга хэмжээг есдүгээр сарын 23-нд зохион байгуулна.

2. Тус номын сан "Бичгийн сурвалжит гэр бүлийн эцэг эхчүүд хүүхдэдээ ном унших нь" хэмээх эцэг эх нь хүүхдэдээ ном уншиж уралдааныг хотын хэмжээнд энэ сарын 23-нд зохион байгуулна.

3. Уг номын сан уншигчдад хандан хүн бүр их ном унших, тэр дундаа утга агуулгатай ном унших, ном унших сонирхолтой болгох, ном танилцуулах арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ уншигчдын ном уншсан сэтгэгдэл /шүүмж/-ийг хуваалцана. Эдгээрийг нэгбүрчлэн сонгож шалгаруулсаны дараа Хөх хотын номын сангийн вичатын олон нийтийн сүлжээгээр мэдээлнэ.

4. “Бяцхан галуу” хэмээх хүүхдийн уран уншлагын цуврал арга хэмжээ бол Хөх хотын номын сангийн “Галуу” хэмээх олонд алдаршсан цуврал үйл ажиллагаа юм. Хөх хотын номын сангаас цогц хүүхэд багачуудын ном унших, боловсролын, хялбаршуулсан шинжлэх ухааны, зугаа цэнгэлийн онцлогтой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. 5. "Хөх хотын соёлын форум" нь нийт уншигчдад зориулсан төрөл бүрийн лекц, ном унших чуулган зэрэг хөтөлбөрүүдийг зохиох бөгөөд долоон хоног бүрд ямар нэг үйл ажиллагааг явуулна. Энэ сарын 20-нд номын сангийн нэгдүгээр давхрын олон ашиглалтын танхимд "Хорин дөрвөн цаг улирлын аялал жуулчлалын зурагт ном•хавар ба зун" зохиолчидтой уулзах арга хэмжээ болно. 6. Энэ сард Хөх хот номын сан нийтэд ашигтай ном унших арга хэмжээг зохион байгуулах бөгөөд ялангуяа хүүхдийн ном унших дур сонирхлыг нэмэгдүүлж, эцэг эхчүүд хүүхдэдээ ном уншиж өгөх үйлсийг дэлгэрүүлж, нэн олон эцэг эх нь хүүхэдэдээ ном унших өгөх ба эцэг эхийн хүүхдэдээ ном уншиж өгөх үнэ цэнийг ойлгуулна. Энэхүү арга хэмжээг эхэлснээс хойш “Галуу” хэмээх ном уншихыг хөтлөн уншигчийг элсүүлэх бөгөөд элсүүлсэний дараа хагас өдрийн сургалт хийнэ. Сургалтын дараа хөтлөн уншигчдыг Хөх хотын номын сангийн салбарууд, нүүдлийн номын санд хуваарилан, "Өөрийн хамгийн бахархах хүүхдийн ном" хэмээх унших үйл ажиллагааг дэлгэрүүлэн, сургуулийн сурагчдад төрөл бүрийн зурагт ном, хүүхдийн номыг тайлбарлан зааж, шилдэг сайн хүүхдийн номыг сургуулийн хүрээлэнд оруулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

7. Энэ сарын 20-21-ний өдөр (эхний гараа), 5-8 дугаар сарын хооронд (бусад гараа), Хөх хотын номын сангийн нэгдүгээр давхрын олон ашиглалтын танхимд болон номын сангийн бусад салбаруудад "Дэлхийн бөмбөрцгийн зурагт номын аялал"-ын арга хэмжээг зохион байгуулах бөгөөд дэлхийн бөмбөрцгийн зурагт номыг үзэж сонирхох аялал болон хүүхдийн хамт зурагт номыг үзэхээр дамжуулан гайхамшгийг үзүүлж таниулна.

8. Энэ сарын 23-30-ны хооронд Хөх хотын номын сан QQ уншлагатай хамт "Хятад, гадаадын шилдэг номуудын хамгийн сайн борлуулалттай цахим номын хосолсон үзэсгэлэн"-г зохион байгуулна.

9. Өнгөрсөн сарын нэгнээс ирэх зургадугаар сарын 15-ны хооронд Хөх хот номын сан "Орон нутгийн онцлогт тулгуур бичгийг нээн илрүүлж, орон нутгийн соёлын үр нөлөөг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ сэтгэц" сэдэвт эх бичиг хүлээн авах арга хэмжээг зохион байгуулна.

Үүнээс гадна 4-8 дугаар сарын хооронд Хөх хотын номын сан хоёр дахь удаагийн эх бичиг хүлээн авах шагналт уралдааныг зохион байгуулж, энэ нь "Цовоо цолгин Галууны ном унших" хөтөлбөрийн хүрээн дэх үйл ажиллагаа болох бөгөөд бүх нийгмийн олон нийтээс эх бичиг элсүүлнэ.

"Би өөрийн эх орондоо хайртай", "Би эх нутагтаа хайртай" сэдэв дор эх бичиг элсүүлэх үйл ажиллагааг Хөх хотын Хотын зөвлөлийн суртал ухуулгын газар, Хотын соёл, аялал жуулчлал, радио, телевизийн товчоо голлон зохион байгуулж, Хөх хот номын сан хариуцан гүйцэтгэнэ. Эх бичгийг тусгай мэргэжилтнүүд сонгон шалгаруулж, тусгай сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаа нь гишүүдэд нээлттэй хандах бөгөөд насны хязгааргүй, оролцогчид цаас буюу цахим хэлбэрээр эх бичгээ Хөх хот номын санд ирүүлэх буюу и-мэйл хаяг руу илгээж болно.

Эх бичиг хүлээн авах эцсийн хугацаа энэ оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Утасны дугаар 0471-5200077, цахим хаяг hhhtlib@163.com, цаасан хэлбэрээр илгээх хаяг: Хөх хот номын сангийн “Галуу” хөтөлбөрийг зохион байгуулах комисс, Шуудангийн дугаар 010020. /Сурвалжлагч Лю Фан, Ян Юнган/

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124389544