Өвөр монголын спортын ордонд энэ сарын 26-нд болсон “Хөх хотын гран при” тэмцээнээс БНХАУ-ын баг нийт 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн нь Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн орнуудад зориулсан А түвшний тэмцээн юм. 2020 оны Токиогийн олимпийн анхны зогсоолын хувьд энэхүү тэмцээнд 40 гаруй улс орон, бүс нутгийн 400 гаруй тамирчин оролцов.
Манай улсаас 1 эмэгтэй, 9 эрэгтэй тамирчин оролцсоноос 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн ба тав, долдугаар байранд шалгарч, медалийн тоогоороо 9 дүгээр байранд жагсчээ.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


