
Синьхуа кирилл нетийн 1-р сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ (Б.Болорцэцэг, С.Уяхан) 13-ны өдөр, Монгол улсын нэрт зураачдын бүтээлийн үзэсгэлэн Өвөр монголын галлерид нээлтээ хийлээ. Үзэсгэлэн нь нийт 7 хоног үргэлжилнэ.
Энэхүү үзэсгэлэнг Өвөр монголын урлагийн солилцооны эвлэлээс зохион байгуулж, Монгол улсын төрийн шагналт Д.Болд, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Нарангэрэл, Батмөнх, Монгол улсын урчуудын эвлэлийн шагналт зураач Төгөс-Оюун, Ганхүү зэрэг арав гаруй нэрт зураачдын нийт зуу гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ.
Өвөр монголын урлагийн солилцооны эвлэлийн захирал Тэгш, үзэсгэлэнг шинэ оны гараа болгож Хятад Монголын монгол уран зургийн салбарынхны харилцаа хамтын ажиллагааг ахиулах, тэдний уран бүтээлд зах зээл нээж өгөх зэрэг зорилгоор зохион байгуулж байгаа юм. Бөхий л бүтээлүүд нь Монголчуудын амьдрал ахуй, байгаль орчноор сэдэвлэж тосон зураг, бар зураг, уран бичлэг, баримал зэргээр бүрэлдсэн байдаг гэлээ.
Монгол улсын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, Монгол улсын Боловсролын их сургуулийн уран зургийн багш, доктор профессор Нацагдорж, манай урчуудын эвлэлийн хороо мэргэжлийн уран бүтээлч, зураач, барималч, сийлбэрчдийг нэгтгэсэн 500 гаруй уран бүтээлчтэй олон нийтийн байгууллага болно. Энэ байгууллага Монгол улсад үүсэж хөгжөөд 76 дахь жилээ угтаж байна. Монголын хэмжээнд буюу дэлхийн улсуудад зөндөө олон үзэсгэлэн хийдэг байлаа, тэгээд шинэ он эхлэнгүүт шинэ оны анхдугаар үзэсгэлэнгээ Хөх хотод хийж байгаа гэлээ.
Өвөр монголын урлагийн солилцооны эвлэл 2015 онд байгуулагдсанаас нааш, хүүхдүүдийн урлаг, гар урлал, монгол уран бичлэгийн уралдаан буюу үзэсгэлэн олон удаа зохион байгуулж, өндөр настнуудын урлагийн уралдааныг Хөлөн буйр, Алша зэрэг газарт зохион байгуулж байв. Мөн Монгол улсын Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран монгол уран бичлэгийн уралдаан зохион байгуулж өнгөрчээ. Эвлэл нь одоогоор аймаг хотын урлагийн багш, урлагийн мэргэжлийн хүмүүс, зураач, уран бичлэгтэнээр бүрэлдсэн нийт 300 гаруй гишүүнтэй.

Өвөр монголын урлагийн солилцооны эвлэлийн захирал Тэгш ярилцалга өгч байна

Монгол улсын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач Бат-Дорж ярилцалга өгч байна

Үзэсгэлэнд дэлгэгдсэн уран зургийн бүтээлүүд





Бэлтгэсэн нь:С Уяхан


