
Өвөр монголын өөртөө засах орны Хянган аймаг болон Монгол Улсын Дорнод аймгийн бүс нутгийн хамтын ажиллагааны хурал энэ сарын 15-нд Рашаан хотноо боллоо. Хянган аймгийн Рашаан боомт Монгол Улсын Сүмбэр боомт хоорондын хилийн шугамын урт нь 130 км ба хоёр орны арилжаа худалдаа нэвтрэх чухал боомт юм. Мөн нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх давуу тал олонтой.
Хурлын үеэр Хянган аймаг, Монгол Улсын Дорнод аймагтай аялал жуулчлалын хамтын ажиллагаа болон боомтын ложистик зэрэг салбаруудтай холбоотой асуудлаар харилцан санал солилцож санамж бичигт гарын үсэг зурав.













Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


