Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2018-11-15 17:34:31 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Агуу их өөрчлөлт-Өөрчлөлт нээлтийн 40 жил”-ийн ойн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 13-нд Үндэсний музейд боллоо. ХКН-ын ТХ-ны УТТ-ы байнгын гишүүн, ТХ-ны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ван Хүнин үг хэлж, үзэсгэлэнгийн нээлтийг зарлажээ.

Ван Хүнин хэлэхдээ, “Өөрчлөлт нээлтийн 40 жилийн дагуу Хятадын ард түмэн хоёр гараагаа улс болон үндэстний хөгжлийн агуу түүхийг бичилцэж, намын дүр төрх, улсын дүр төрх, ард түмний дүр төрх, цэргийн дүр төрх, Хятадын үндэстнүүдийн дүр төрхөд урьд өмнө байгаагүй хувиралт гарчээ. Намын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпингээр цөм болгосон намын ТХ нь өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нам болон улсын ажилд түүхт чанартай амжилт, хувиралт гаргахыг ахиулж, өөрчлөлт нээлт нь түүхэн шинэ хуудас сөхлөө.

Томоохон үзэсгэлэнг зохион байгуулах нь 40 жилийн турш Хятадын ард түмэн ХКН-ын удирдлага дор Хятадын онцлогтой социалист байгууллын замаар замнаж агуу амжилтад хүрч, түүхийн бүтээлч чанартай практик дунд асар их оюуны хүчин зүтгэл гаргаж, хүн төрөлхтний энх тайван болон хөгжилд асар их хувь нэмэр оруулсаныг харуулахын төлөө юм. Шинэ эрин үед орсноор дарга Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогтой соицализмын үзэл баримтлалаар удирдуулж, “Дөрвөн танилт”-ыг эрчимжүүлэн, “Дөрвөн итгэл”-ийг баримтлан, дарга Ши Жиньпингээр цөм болгосон намын ТХ-ны тойронд нягтран нэгдэж, шинэ эрин үеийн өөрчлөлт нээлтийн тугийг өндөр мандуулж, бат итгэл, баталгаатай арга хэмжээгээр өөрчлөлт нээлтийг тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй” гэжээ.

Хуан Күньмин нээлтийн ёслолыг хөтөлжээ. Сүнь Чүньлань, Цай Хэ, Хао Минжинь, Чэнь Шяогуан, Хэ Лифэн нээлтийн ажиллагаанд оролцов. Намын ТХ-ын цэргийн зөвлөлийн холбогдох байгууллага нэгж болон Бээжин хотын удирдлагууд, Бээжин хотод суугаа цэргийн офицер байлдагч, нийслэлийн бүх салбарын төлөөлөгч зэрэг 1000 гаруй хүн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Үзэсгэлэн нь гол сонголт, сүрлэг сайхан хуудас, түүхэн асар их өөрчлөлт, том гүрний байдал, ирээдүйг зорином зэрэг гол сэдэвт үзэсгэлэнгийн талбайтай. Зураг, үсэг, видео, биет эд, элсний загвар, харилцан холбогдох зэрэг олон арга хэлбэрээр 40 жилийн өөрчлөлт, ялангуяа ХКН-ын XVIII хурлаас хойшхи ард түмний амьдрал үйлдвэрлэлд гарсан агуу их өөрчлөлт, Хятадын үндэстнүүд босч зогссоноор баяжиж, хүчирхэгжиж ирсэн аугаа өөрчлөлтүүдийг дэлгэн үзүүлжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123719689