Хятад Арабын Улс төрийн намуудын II ярилцлага хурал Ханжөүд болно
2018-11-19 17:34:11 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 19-ий өдрийн цахилгаан мэдээ ХКН-ын ТХ-ны гадаадтай харилцах хэлтсээс Хятад Арабын Улс төрийн намуудын II ярилцлага хурлыг энэ сарын 22-нд Жэжян мужийн Ханжөү хотноо зохион байгуулах гэж байна. Уг хурал нь “Гараа холбон нэн сайн сайхан ертөнцийг хамтаар бүтээн байгуулцгаая” хэмээх гол сэдвийн хүрээнд болох ба Арабын орнуудын 60 гаруй улстөрийн намын төлөөлөл урилгаар оролцох юм.

Хятад Арабын Улс төрийн намуудын II ярилцлага хурал нь Ши Жиньпингийн Хятад болон Арабын хамтын ажиллагааны форумын Яамны сайдын зэрэглэлийн VIII хурал дээр дурдсан чухал ярианы зориг санааг нэвтрүүлж, “Нэг бүс-Нэг зам”-ын санаачилгын удирдлага дор талуудын найрсаг солилцоо ба ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахыг зорилтоо болгожээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123736749