БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Брунейн султан Хажи Хассанал Болкиахтай Бандар Сери Богданд уулзав.
Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Брунейн харилцааны хөгжлийн чиг хандлагыг өндрөөр үнэлж, Хятад, Брунейн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоохоор шийдэж, улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засгийн харилцан ашигтай, хүмүүнлэгийн солилцоо, олон талт бие биенээ дэмжсэн сайн хөрш болох нэгдсэн саналд хүрчээ.
Мөн Ши Жиньпин Брунейн хааны гэр бүлийн гишүүдтэй халуун дотноор үзэл бодлоо солилцсон байна. Ши Жиньпин илэрхийлэхдээ, “Бруней улс эдийн засаг, нийгмийн хөгжилд олсон ололт амжилтад халуун баяр хүргэж байна. Энэхүү энх тайванч үзэсгэлэнт сайхан газар нутагт хөл тавьснаар миний бие эрхэм султан та болон хааны гэр бүлийнхэн, Брунейн ард түмэн Хятадын ард түмэнд найрсаг, зочломтгой хандаж буйг мэдэрсэн юм. Бруней улсын хааны гэр бүлийнхэн БНХАУ-тай урт хугацааны нөхөрсөг харилцааны бодлого барьж буйг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд хааны гэр бүлийн гишүүд Хятадын олон газар нутгуудаар явж үзэхийг урьж байна. Хоёр талын хамтын хүчин зүтгэл дор Хятад, Брунейн уламжлалт нөхөрлөл цэцэглэн хөгжиж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд тасралтгүй үр шимээ өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Брунейн султан Хажи Хассанал Болкиахтай Бандар Сери Богданд уулзалт хийв. Уулзалтын өмнө Ши Жиньпин Хассаналын Хааны ордны өмнөх талбайд зохион байгуулсан хүндэтгэлийн ёслолд оролцов. Хассаналын хамт Ши Жиньпин хүндэт харуултай танилцсан юм. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Жюй Пэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Брунейн султан Хажи Хассанал Болкиахтай Бандар Сери Богданд уулзалт хийв. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Жюй Пэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Брунейн султан Хажи Хассанал Болкиахтай Бандар Сери Богданд уулзалт хийв. Уулзалтын өмнө Ши Жиньпин Хассаналын Хааны ордны өмнөх талбайд зохион байгуулсан хүндэтгэлийн ёслолд оролцов. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Янь Янь

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Брунейн султан Хажи Хассанал Болкиахтай Бандар Сери Богданд уулзалт хийв. Уулзалтын өмнө Ши Жиньпин, Хассанал нар хурлын танхим руу орж байгаа нь. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Жюй Пэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Брунейн султан Хажи Хассанал Болкиахтай Бандар Сери Богданд уулзалт хийв. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Жюй Пэн
Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн нар “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагааны төлөвлөгөө зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.
Хоёр тал "БНХАУ, Брунейн хамтарсан мэдэгдэл" нийтэлжээ.
Уулзалтын өмнө Ши Жиньпин Хассаналын Хааны ордны өмнөх талбайд зохион байгуулсан хүндэтгэлийн ёслолд оролцов.
Уулзалтад Дин Шюшян Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар оролцов.


Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


