Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын ажлын хурлыг даргалав
2019-04-18 16:43:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 17-нд Төрийн зөвлөлийн байнгын ажлын хурлыг хөтлөн явууллаа.

Хурлаар 2019 оны Бүх үндэсний ардын депутатын болон Улс төрийн зөвлөлгөөний хурлаар дэвшүүлсэн саналын төслүүдийг гүйцэтгэсэн байдлын тайланг сонсоод олон нийтийн оюун санаанд нэн илүү тулгуурлаж, эдийн засаг нийгмийн эрүүл саруул, тогтвортой хөгжлийг дэмжиж, жижиг ба бичил аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх зардлыг цаашид бууруулах арга хэмжээ авч, биет эдийн засагт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болов.

Энэ жил Төрийн зөвлөлийн албан газрууд, АД-ын болон УТЗ-ийн хурлаар дэвшүүлсэн төслийн саналыг гүйцэтгэн биелүүлсэн нь нийт дүнгийн 94 хувиас дээш байна. Төрийн бүх албан газрууд өөрийн үүрэг хариуцлагаа дээшлүүлж, төслийн саналыг "Засгийн газрын ажлын тайлан"-гийн хэрэгжилтийн чухал цэг болгон авч, төр засгийн бодлогыг дэмжихийн тулд шинэчлэл хөгжлийн шаардлагад болон ард нийтийн хүсэл найдлагыг нэн сайн хангахад нийцүүлвэл зохино гэж заасан байна. Хурлаас нэгд хариуцлагыг нягталж, төслийн саналыг биелүүлэх ажлыг өөрийн тухайлсан ажилтайгаа зэрэг байрлуулж зэрэг шалгаж байхыг санал болгосон бөгөөд аж ахуй буюу олон нийтэд тулгарсан хүнд бэрхшээлтэй зүйлийг энэ ондоо багтан шийдвэрлэх, тодорхой хугацаанд шийдэж үл болох зүйлийг аль болох богино хугацаанд шийдвэрлэж байвал зохино. Хоёрт шинийг эрэлхийлэх хэлбэр, өөрөөр хэлвэл Засгийн газар болон төлөөлөгч гишүүдийн хооронд "Шууд явах галт тэрэг"-ийг саадгүй явуулж байхыг анхааруулав. Дэвшүүлсэн саналд хариу өгөхөөс өмнө заавал гүнзгий судалгаа хийж, төлөөлөгч гишүүдтэй шууд харилцаж, шаардлагатай тохиолдолд ярилцлага явуулж, санал бодлыг нэн өргөн хүрээнд сонсож байвал зохино. Гуравд хариу өгөх ажлыг үнэнчээр гүйцэтгэх бөгөөд цаг тухайд нь санал хүсэлтийн хариуг сонсож, төлөөлөгч гишүүдийн саналыг цааш нь сонсвол зохино. Олон нийтийн ашиг сонирхол, нийтлэг эрхтэй холбоотой хариултыг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх ёстой. Дөрөвт, гүйцэтгэлийн чанар чансааг баттай дээшлүүлж, хэлбэрийн төдий албархаг үзэл бодлыг хориглон, үнэн бодитой арга замаар асуудлыг шийдвэрлэж, засаг төрийн ажлын түвшин болон ард нийтэд сайн сайхан сэтгэгдэл өгвөл зохино гэж заав.

Намын Төв хороо болон Төрийн зөвлөлийн байрлуулалтын дагуу ажлын эрчийг цаашид нэмэгдүүлж, жижиг болон бичил аж ахуйн нэгжүүдийн санхүүжүүлтийн хэмжээг нэмэгдүүлэхийг батлан, зардлыг бууруулж, ажил эрхлэлтийг өргөжүүлж, шинэ кинетик өсөлтийг дэмжинэ гэж хурлаас заан гаргав.

Нэгдүгээрт, "усаар шууд усжуулалт" хийхгүй байхыг чанд баримтлах бөгөөд тогтвортой байх мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлж, мөнгөний бодлогын хэрэгслүүдийн үйлдийг уян хатан ашиглаж, дахин санхүүжүүлэлт болон дахин хуваарилах зэрэг арга хэрэгслийн цар хүрээг өргөжүүлэн, жижиг дунд банкуудын хувьд харьцангуй бага хадгаламжийн нөөц мөнгөний харьцааг хэрэгжүүлэх бодлогын нуруувчийг бий болгохыг хурдасгах бөгөөд мөн санхүүжилтийн хүндрэл нь ихэвчлэн төрийн бус өмчит аж ахуй, жижиг болон бичил аж ахуйн нэгжүүдэд төвлөрч байгаа асуудалд хандуулж, төрийн бус өмчит, жижиг болон бичил аж ахуйн нэгжүүдэд сул нэмэгдлийн мөнгөөр зээл олгоно. Зээлийн тэмдэгтээр санхүүжүүлэх хэрэгслийг дэмжижийг дэлгэрүүлж, энэ жилийн төрийн бус өмчит аж ахуйн нэгжүүдээс гаргасан зээлийн тэмдэгтийн санхүүжүүлтийн хэмжээг батлан, санхүүгаас жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийг тусгай санхүүжүүлэхээр гаргасан зээлийн тэмдэгтийн хэмжээ нь 2018-ны түвшнээс давсан байна. Хоёрдугаарт, "Зоригтойгоор зээлдүүлэх, дуртай зээлдүүлэх, зээлдүүлэх чадвартай" банкуудыг урамшуулан шалгах механизмыг дэмжиж, тусд нь боловсруулсан нийтлэг хөнгөлөлттэй жижиг, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлнэ. Төрийн өмчит бүхий Аж үйлдвэрийн, Тариалангийн, Ардын, Бүтээн байгуулалтын болон Зам тээврийн зэрэг таван томоохон худалдааны банкууд, энэ жил жижиг, бичил аж ахуйн нэгжид олгосон зээлийн үлдэгдэл 30 хувиас дээш хувиар өсч, жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн итгэмжит зээлийн цогц зардал нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 нэгж хувиар буурсан байна. Бусад санхүүгийн байгууллагуудын үнэн бодитойгоор жижиг, бичил аж ахуйн нэгжүүдэд олгох санхүүжилтийн зардлыг багасгана. Гуравдугаарт, Засгийн газрын санхүүжилтийн баталгаагаар дамжуулан аж ахуйн санхүүгийн зардлыг бууруулна. Засгийн газрын санхүү үргэлжлэн жижиг ба бичил аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн баталгааны татаасын бодлогыг хэрэгжүүлнэ. Үндэсний санхүүжилтийн баталгааны сангийн жилийн жижиг ба бичил аж ахуйн нэгжүүдэд 200 сая юань баталгаатай зээл олгосон бөгөөд өрхийн тоо 100 мянгаас дээш байна. Бүх орон нутагт дан өрхийн баталгааны мөнгөний 5 сая юаниас доош жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийн баталгааны зардлын нормыг 1 хувиас хэтрэхгүй байх, 5 сая юаниас дээш нь 1.5 хувиас хэтрэхгүй байх зорилтыг аль богино хугацаанд биелүүлэх ёстой. Дөрөвдүгээрт, бид банкны итгэмжит зээлийн багцын хувь хэмжээг нэмэгдүүлж, ипотекийн зээлийн баталгаанаас хэт хамааралтай байдлыг багасгахад чиглүүлэх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн ипотекийн бүртгэл, хөрөнгийн үнэлгээ, шууд бус зэрэг нэмэлт зардлыг дүрэмжүүлэх бөгөөд холбогдох газрууд аж ахуйн нэгжүүдэд учрах дарамтыг бууруулахын тулд корпорацийн санхүүжилтэд үндэслэлгүй, хууль бус төлбөрийн тусгай шалгалтыг хамтран хийх ёстой гэв.

Хурлаар мөн бусад асуудлыг ярилцлаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124384263