Элчин сайд Шин Хаймин ӨМӨЗО-ны худалдааны албаны төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийв
2019-04-22 11:04:18 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

4-р сарын 15-нд Элчин сайд Шин Хаймин Өвөр Монголын Өөртөө Засах Орны Худалдааны танхимын дэд дарга Ван Вэньже, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаадын нөхөрлөлийн нийгэмлэгийн дэд дарга Бао Гуанлинийн ахалсан ӨМӨЗО-ны худалдааны төлөөлөгчидтэй уулзан ажил хэргийн уулзалт хийв.

Ноён Ван Вэньже болон Бао Гуанлинь уулзалтаар энэ удаагийн айлчлалын байдлаас танилцуулж талуудын худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг илэрхийлэв. Төлөөлөгчид мөн ӨМӨЗО өөрийн давуу талыг бүрэн гаргаж хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, ӨМӨЗО хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулахад чухал ач холбогдолтой бөгөөд ЭСЯ-ны зүгээс ӨМӨЗО-ыг Монголын талтай бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн Хятад, Монголын экспог илүү сайн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх болно гэв.

Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжюнь нар оролцлоо.

ӨМӨЗО-ны худалдааны албаны төлөөлөгчид нь Монгол Улсын Хүнс, хөдөө, аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны урилгаар Монгол Улсад айлчлал хийж байгаа бөгөөд Монголын талтай Хятад, Монголын экспотой холбогдох ажлын талаар харилцан санал солилцоно.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124398322