Синьхуа агентлагийн ОХУ-ын Сочигийн 5-р сарын 13-ны цахилгаан мэдээ \Сурвалждагч Ма Шяочэн, Бай Шюечи\ Орон нутгийн цагаар 5-р сарын 13-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзав.
Путин Ван И-гээр дамжуулан Ши Жиньпин даргад чин сэтгэлийн амар амагланг айлтгаж, Хятадын "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ. Тэрээр хэлэхдээ, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны стратегийн түншлэлийн цогцолбор нь ОХУ-ын дипломат бодлогын нэн тэргүүний чиглэл мөн. Өнгөрсөн сард би Ши Шиньпин дарагтай амжилттай уулзаж, Европ, Азийн эдийн засгийн холбоо болон "Нэг бүс-Нэг зам" санааччлгын хамтын ажиллагааг дэмжих талаар шинэ чухал зөвшилцөлд хүрлээ. Бид мөн олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлуудыг гүнзгийрүүлэн хэлэлцэж, ОХУ, Хятадын стратегийн болон улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэв. Миний бие 6-р сард Ши Жиньпин даргын ОХУ-д айлчлахыг халуунаар угтаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтдаа тэмдэглэх болно.
Ван И Ши Жиньпин даргын Путинд хүргэсэн сайн сайхан зөгнөлийг дамжуулж, Ерөнхийлөгч Путины "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсанд хүнд чухал хувь нэмэр үзүүлснийг өндрөөр үнэлэв. Ван И хэлэхдээ, Ши Жиньпин дарга болон Ерөнхийлөгч Путин Бээжинд чухал уулзалт зохион байгуулж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхэд сайн эхлэлийг тавьсан юм. Төрийн хоёр тэргүүн стратегийн удирдамжаар Хятад, ОХУ-ын харилцаа түүхэнд хамгийн өндөр түвшинд хүрсэн. Тус удаа ОХУ-д айлчлах үеэр миний бие Гадаад харилцааны сайд Лавровтай 6-р сард Ши Жиньпин дарга ОХУ-д төрийн айлчлал хийх нарийвчилсан төлөвлөгөө ба улс төрийн бэлтгэл хийв. Талуудын хамтын чармайлгаар Ши Жиньпин даргын ОХУ дахь айлчлал нь хоёр орны харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргагхыг ахиулж, Хятад Оросын хамтын ажиллагааны стратегийн түншлэлийн шинэ эрин үеийг түлхэн ахиулах болно гэдэгт итгэж байна гэв.
Хоёр тал ойрын үеийн олон улсын томоохон асуудал болон бүс нутгийн асуудлын талаар гүнзгий сана солилцов.
Ван И айлчлалын үеэр ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавровтай уулзан түүнтэй хамтдаа сурвалжлагчтай уулзжээ.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


