Ши Жиньпин Оросын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагыг хүлээж Оросын улс төр эрдэм шинжилгээний салбарынханд хүчтэй нөлөө тусгал болжээ
2019-06-07 11:50:15 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн сурвалжлагч Луань Хай ОХУ-д төрийн айлчлал хийж, Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн XXIII форумд оролцож буй БНАХУ-ын дарга Ши Жиньпин Оросын ТАСС агентлаг, “Оросын мэдээ”-ний хамтарсан сурвалжлагыг хүлээв. Уг сурвалжлага нь Оросын улс төр, эрдэм шинжилгээний салбарынханд хүчтэй нөлөө тусгал болж, Орос Хятадын харилцаа шинэ хөгжилд хүрч, төвөг будлиант олон улсын нөхцөл байдалд зөв энерги болохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Ши Жиньпин дарга хэлэхдээ, эдийн засгийн хамтын ажиллагаа нь Хятад Оросын харилцааны гол хэсэг, хоёр улсын хамтын хөгжлийн чухал баталгаа болно гэжээ.

Энэ талаар, ОХУ-ын Төрийн ДУМ-ын Олон улсын харилцааны комиссын нэгдүгээр орлогч дарга, ОХУ-ын Коммунист намын Төв хорооны орлогч дарга Дмитри Новиков хэлэхдээ, олон жилийн туршид Орос Хятадын харилцаа тогтвортой хөгжиж, өнгөрсөн жил хоёр талын худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларыг давж, өнгөрсөн оныхоос 27.1 хувиар нэмэгдсэн ба хоёр улсын импорт экспортын хэмжээ ч нэмэгдсэн гэжээ.

ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Луканин илэрхийлэхдээ, уг хүрээлэнгийн хийсэн анализын дагуу, “Сибирийн хүчин” байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил дуусах дөхөж байгаатай холбогдуулан, анхны Орос Хятадын хил дамнасан автозамын гүүр, төмөр замын гүүр нь энэ жилдээ багтаан ашиглалтад орох боломжтой, энэ жил Орос Хятадын худалдааны хэмжээ үргэлжлэн хоёр оронтой тоогоор өсөх болно. Хоёр улсын шинжлэх ухаан, хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг салбар дахь хамтын ажиллагаа шинэ түвшинд гарах болно гэжээ.

ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яамны сайд Денис Мантуров сурвалжлагчид хэлэхдээ, олон улсын эдийн засгийн хөгжил тогтвортой бус байгаа, онцгой зарим улсад худалдааны хамгаалалтын үзэл газар авч буй нөхцөл байдалд, Орос Хятад хоёр талын худалдааны тогтвортой хөгжлийг батлах нь тулгам асуудал болсон байна. Ирээдүйд Орос Хятад нь роботын технологи, эмийн бүтээгдэхүүний судалгаа, өгөгдлийн хадгалалт, алс зайн хяналт зэрэг хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Орос улс нь Орос Хятадын хамтарсан GR 929 хөтөлбөрийн хөгжил хэрэглээний хэтийн төлөвийн талаар итгэл дүүрэн байна гэжээ.

Ши Жиньпин дарга хэрэхдээ, БРИКС-ын чухал бүрэлдэхүүн улс болсон Хятад Орос нь БРИКС-ын хүрээн дэх нягт харилцаа зохицуулалтаа тогтвортой барьсаар ирсэн билээ. Тэрээр бас, ШХАБ нь шинэ хэлбэрийн олон улсын харилцааг тогтооход оруулсан Хятад Оросын хамтын хүчин чармайлтын ололт амжилт болсон гэжээ.

Новиков үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ШХАБ, БРИКС болон бусад олон улсын байгууллага дахь Орос Хятадын хамтын ажиллагаа нь маш их утга агуулгатай гэсэн ба эдгээр байгууллагууд болон “Нэг бүс-Нэг зам” бүтээн байгуулалт нь дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд маш их ач холбогдол өгч, олон улсын нөхцөл байдалд илүү их зөв энерги хангаж чадна гэжээ. Луканин илэрхийлэхдээ, ШХАБ нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой, үүний зэрэгцээ “Шанхайн зорилго”-ыг тээж яваа энэхүү байгууллага нь орон нутгийн тогтвортой байдлыг үр дүнтэй хамгаалж, эдийн засаг, худалдааны тогтвортой хөгжлийг ахиулж байдаг гэжээ. ОХУ-ын Шинжлэх ухаан дээд боловсролын сайд Михаил Котюков, Ши Жиньпин даргын “нөөцийн боломж”, “дээд боловсрол”, “хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагаа”-ны талаарх танилцуулгад илүү анхаарал хандуулж байна. Тэрээр хэлэхдээ, одоогийн байдлаар Орос Хятадын боловсролын салбар дахь хамтын ажиллагаанд жил тутам шинэ дэвшил гарч хөгжлийн боломж бололцоо нэмэгдэж, мэргэжлийн мэдлэг чадвартай нөгөө талынхаа хэлийг мэддэг Орос Хятад оюутнууд хоёр оронд тулгам шаардагдаж байгаа боловсон хүчин болсон байна. Оросын Шинжлэх ухаан дээд боловсролын яамнаас Хятадын оюутнуудад нэн илүү сурч боловсрох боломж бололцоо олгоно гэжээ.

Ши Жиньпин дарга хамтарсан сурвалжлага хүлээхдээ, Хятад Орос нь найрамдалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, холбогдох нөхцөл байдлаа зөв тийш нь улам сайжруулж, НҮБ-ын эрх сүр, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ашиг тусыг хамгаална гэжээ.

Новиков үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, унилатерализм болон протекционизмууд өндөлзөж, олон улсын тогтолцоо болон эмх дэглэм аюул заналхийлалд өртөж буй энэ цагт, олон улсын засаглалын тогтолцоог төгөлдөржүүлэхэд Орос Хятадын хамтын ажиллагаа маш чухал ач холбогдлоо үзүүлэх болно гэжээ.

Луканин хэлэхдээ, Орос Хятад нь олон улсын асуудлаар хэлэлцэн зөвшилцөхөө эрчимжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшилд идэвхтэй үр нөлөө үзүүлж байна. Ирээдүйн арван жил нь Орос Хятадын харилцаагаа улам гүнзгийрүүлж, дэлхийн аюулгүй байдлын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал цаг үе болно гэжээ.

ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулийн Олон улсын харилцааны танхимын дэд профессор Яна Лексютина хэлэхдээ, ирээдүйгээ хамтаар бараалж, гаднын аюул заналхийллыг эсэргүүцэж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэвшилтэт шинэ технологийн судалгааг түлхэн ариулах нь Орос Хятад хоёр улсын хамтын ажиллагааны гол салбар болсон гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124596417