
Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 5-ны цахилгаан мэдээ Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Москвагийн Их театрт болсон ойн баярын арга хэмжээнд оролцож, урлагийн тоглолт үзсэн байна.

Мөн өдөр Москва хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар "Стратегийн түншлэлийн иж бүрэн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ.

Хятад Оросын харилцааг эрчимжүүлэх нь түүхэн шаардлага бөгөөд хоёр талын стратегийн хэлбэрэлтгүй сонголт гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх үеэрээ онцолсон юм.


Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг


