Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад, Америкийн эдийн засгийн иж бүрэн хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нартай утсаар ярив. Талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын заавраар эдийн засаг худалдааны тал дээр санал солилцсоны зэрэгцээ цаашид байнга холбоотой байхаар тохиролцов.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


