Хүмүүнлэгийн үйл ажиллагааны төсөл хэрэгжиж байна
2019-06-27 11:12:32 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн Гадаадад туслах эмчилгээний баг энэ сарын 25-наас Улаанбаатар хот дахь Төмөр замын эмнэлэгт зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах “‘Эрүүл мэндийн элчийн аялал-Бүс ба зам’ эмчилгээний хүмүүнлэгийн үйл ажиллагааны хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус үйл ажиллагаа 4 хоног үргэлжилж 28-нд өндөрлөх юм.

25-нд Улаанбаатар хотод бороо орж байсан ч Ховд, Хөвсгөл зэрэг Монгол Улсын холын аймгууд, нийслэл Улаанбаатар хотын иргэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдээ дагуулан Төмөр замын эмнэлэгт очиж, оношилгоонд хамруулсан байна.

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн Аврах төслийн төвийн дарга Лю Жинжингийн танилцуулснаар, Монгол Улсын урилгаар Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн сангийн “Торгоны замын буяны сан”-гийн хандиваар зохион байгуулж буй зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах “‘Эрүүл мэндийн элчийн аялал-Бүс ба зам’ эмчилгээний хүмүүнлэгийн үйл ажиллагааны хоёр дахь шатны төслийн хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдээс мэс засал хийх шаардлагатай 100 хүүхдийг сонгож, Хятадын Жянсү мужийн Үши хотын зүрх судасны "Минци" эмнэлэг, ӨМӨЗО-ы Ардын эмнэлэгт мэс заслын эмчилгээнд хамруулах юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2017-2018 онд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн гадаадад туслах эмчилгээний баг зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах “‘Эрүүл мэндийн элчийн аялал-Бүс ба зам’ эмчилгээний хүмүүнлэгийн үйл ажиллагааны анхан шатны төслийн хүрээнд Монгол Улсын 100 хүүхдэд мэс засал хийжээ.

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн сангийн зөвлөлийн орлогч дарга Лю Шюаньгүө, “Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн сангийн “Торгоны замын буяны сан-Бүс ба зам”-ын хүрээн дэх хүмүүнлэгийн туслалцаа үйлчилгээгээ сайжруулах, Бүс ба зам дагуух улс орнуудыг үйлчилгээний бүсээ болгох, дэлхийн хэмжээний авран туслах хонгил бүрдүүлэх, авран туслах цэг байгуулах, эмчилгээний бэлтгэл сургалт зохиох, хүмүүнлэгийн тусламж шаардагдаж буй иргэдэд туслалцаа, үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. ‘Эрүүл мэндийн элчийн аялал-Бүс ба зам’ эмчилгээний хүмүүнлэгийн үйл ажиллагаа бол Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн сангийн “Торгоны замын буяны сан”-гийн хандиваар хэрэгжүүлж буй олон улсын тусламжийн цуврал төслийн нэг юм” гэлээ.

Одоогийн байдлаар тус сангийн хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн авран туслах үйл ажиллагаа Бүс ба зам дагуух 23 улс орон, газар нутгийг хамарч, Хятад-Пакистаны авран туслах хонгилын төсөл, хүнд өвчтэй хүүхдэд туслах Бүс ба замын авран туслах төлөвлөгөөний Афганистан дахь үйл ажиллагаа, хилийн чанад дахь “Буянт гэр орон” төсөл, Бүс ба замын хүмүүнлэгийн авран туслах төлөвлөгөөний Сири, Ирак дахь үйл ажиллагаа зэрэг олон арга хэмжээ зохиогдсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124678287